Нүүр хуудас

Яагаад Номин-д ажиллах гэж?

“НОМИН Холдинг” ХХК нь ажилтан бүрд ажиллангаа суралцах, өөрийгөө хөгжүүлэх, карьераа өсгөх, худалдаа, санхүү, үйлдвэрлэл, инженер, технологийн салбарын туршлага хуримтлуулах, хувь нэмрээ оруулж хөгжүүлэх болон өрсөлдөхүйц цалин хөлсөөр хангагдах боломжийг бүрдүүлж ажилтан төвтэй бодлого баримталдаг. Бидэнтэй хамтран ажиллах хэн бүхэнд нээлттэй байж найрсгаар угтан авах болно.

Ур чадвараа нэмэгдүүлэх боломж

Та чадварлаг хамт олонтой нэгдэж ажлын байран дээрээ ур чадвараа нэмэгдүүлэн хамтдаа хөгжих боломжтой
• Харилцааны ур чадвар
• Багаар ажиллах ур чадвар
• Тайлагнах ур чадвар
• Бичиг баримт боловсруулах ур чадвар
• Удирдан манлайлах ур чадвар
• Шийдвэр гаргах ур чадвар
• Эрсдлийг удирдах чадвар
• Харилцагчтай харилцах ур чадвар

Өсөн дэвших боломж

Та үндсэн ажилтан болж компанид 1 жилээс дээш ажилласан тохиолдолд дараагийн албан тушаалд дэвших, карьер хөгжлийн хувьд өсөн дэвжих боломжтой.

Дадлага

Бид их дээд сургуулийн 3, 4 дамжааны оюутнуудад "Номин Холдинг" ХХК-ийн таван бизнесийн чиглэлийн хүрээнд, суралцаж буй мэргэжлээрээ үйлдвэрийн болон танилцах дадлага хийх боломжийг олгодог

НОМИН Холдингийн үндсэн ажилтан болсноор танд дараах урамшуулал олгогдох болно:

gold-coin

Койн

Ажилтны өдрийн хоол, унаа зэрэгт зориулсан сарын хэрэгцээний КОЙН-ыг сар бүр олгоно.
payment

Улирлын бонус

Улирал бүр Номин бонус цалин олгогдоно.
coins

Саятан сан

Ажилтан бүрт саятан хуримтлал. Энэхүү хуримтлал нь сар бүр ажилтны бодогдсон цалингаас хамааран хуримтлал үүсгэнэ. Хуримтлал нь ажилласан жилээс хамаарсан хөвөгч хүүтэй байх ба ажилтан өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулах бүрэн боломжтой.
security

Даатгал

Ажилтан бүр “Гэнэтийн ослын даатгал”-д хамрагдах ба жилд 5,000,000 хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг авах боломжтой. Эрсдэл учирсан тохиолдолд даатгалтай учир эрүүл мэнд, цаг хугацаа алдалгүйгээр даатгалын бүрэн үйлчилгээг түргэн, шуурхай найдвартай авах боломжтой. Мөн гэр бүлийн гишүүдийг даатгалд хамруулах боломжтой.
Оюутан танд
reading

НОМИН Internship Хөтөлбөр

Хичээлийн бус цагаараа Номингийн сүлжээ дэлгүүрүүд дээр цагаар ажиллах боломжийг бүрдүүлсэн бөгөөд сонирхсон оюутан та өөрт ойрхон салбар дээр очин дэлгүүр хариуцсан менежертэй уулзан цагийн ажилтнаар ажиллах боломжтой.
Цагийн хөлс 5000 төгрөгөөр тооцогдох бөгөөд өдрийн унд, чиглэлийн унаагаар ханган ажиллаж байнa.
award-49

НОМИН Тэтгэлэг

"НОМИН Холдинг" Компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн жил бүр сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх, авьяас чадвараараа үеийнхнийгээ манлайлан суралцаж буй их дээд сургуулийн шилдэг оюутнуудад сургалтын төлбөрийн  тэтгэлэгт хөтөлбөрөө зарласаар байна. Тэтгэлэгт шалгарсан оюутан та  NOMIN internship хөтөлбөрт хамрагдах боломжтой.
reading

questionnaire
Нээлттэй ажлын байранд анкет бөглөх
ctrl-right
ctrl-right
sign
Анхан шатны ярилцлага
ctrl-right
ctrl-right
stock-2
Ерөнхий болон мэргэжлийн ур чадварын шалгалт
ctrl-right
ctrl-right
license-key
II-р шатны ярилцлага
ctrl-right
ctrl-right
license-key
Эцсийн шатны ярилцлага
ctrl-right
ctrl-right

Таныг ажилд урьж байна

Хэрэв та нээлттэй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал энд дарна уу