Буцах

Silk Road Residences төсөл “Улаанбаатар Барилга-2026” үзэсгэлэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "МИШЭЭЛ ЭКСПО" ХХК-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй “УЛААНБААТАР БАРИЛГА-2026" цуврал үзэсгэлэнд Тансаг зэрэглэлийн орон сууцны “Silk Road Residences” төсөл 2дахь жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр ажилттай оролцож байна. Тус үзэсгэлэн 2026.04.02-05-ний хооронд зохион байгуулагдах юм.

“НОМИН Холдинг” Группын хэрэгжүүлж буй Silk Road Residences орон сууцны төсөл нь Улаанбаатар хотын хамгийн өндөр зэрэглэлийн байршилд 3 үе шаттайгаар хэрэгжиж буй 11 блокоос бүрдэх 680 айлын 95-150м2 талбай бүхий 3-5 өрөөний сонголттой, оршин суугчдын тав тух, амьдралын хэрэгцээт бүхнийг нэг дор төвлөрүүлсэн өндөр зэрэглэлийн цогцолбор хотхон юм. Бүс нутагтаа хамгийн том ногоон байгууламжтай хотхон бөгөөд нийт талбайн 60%-д эко ногоон орчныг бүрдүүлж, хотхон дотроо авто машингүй байхаар төлөвлөгдсөн, нас насны ангилалд тохирсон тоглоомын талбай, гүйх болон дугуй унахад зориулагдсан зам, залууст зориулсан хөл бөмбөг, сагсны талбайг төлөвлөснөөрөө давуу талтай юм. Мөн хотхоны хэмжээнд нийт 1,200 авто машины тусгай зогсоолтой байхаар төлөвлөгдсөн нь давуу талыг олгож байгаа билээ.

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “CNBC Changemakers Awards 2026” арга хэмжээнээс орон зай, үйлчилгээ, орчны уялдаа, хэрэглэгчийн туршлагыг нэг цогц систем болгон төлөвлөж, премиум амьдралын шинэ стандартыг тодорхойлсон бүтээлч шийдлээрээ “Premium Living & Lifestyle Development” шагналыг хүртсэн энэхүү төсөл нь салбартаа шинэ жишиг тогтоосон онцлох бүтээн байгуулалт болж байна.

Та бүхнийг хотын А зэрэглэлийн бүсэд Амьдралын бүх хэрэгцээ нэг дор “Silk Road Residences” бүүтээр зочлон төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Борлуулалтын алба: 7799 3388

Энэхүү төсөл нь таны гэр бүлдээ хийх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байх болно.

2026.04.03

April 3, 2026
Үйл явдал
Нийгмийн хариуцлага