Бизнесүүд

Худалдааны салбарыг дэмжигч
Монгол Улсын арилжааны ууган банкнуудын нэг “Ариг Банк” нь 1997 онд анх “Эрэл Банк” нэртэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш банк, санхүүгийн салбарын шинэчлэл, инновацыг тууштай нэвтрүүлж ирсэн түүхтэй.
2014 онд брэнд, стратегиа шинэчилж, “цэвэр, тунгалаг” утга агуулгатай “Ариг Банк” нэрийн дор “Санхүүгийн шийдлийг ухаалгаар бүтээж, итгэлцэл дээр суурилсан үнэ цэнийг бий болгоно” гэсэн уриатайгаар Дэлхийн банк санхүүгийн салбарын шинэчлэл, инновацыг нэвтрүүлэн, орчин цагийн харилцагчдын хэрэгцээнд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Ховд, Төв аймаг болон Дорноговь тэргүүтэй аймгуудад уян хатан нөхцөлтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна.

Active users
Салбар
Active users
Харилцагч
Active users
Апп таталтын тоо

Тогтвортой хөгжлийн үнэт зүйл
Бид санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжин, уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны хариуцлагад бодит хувь нэмрээ оруулахаас гадна банкны үйл ажиллагаа, засаглал, шийдвэр гаргалтад ёс зүйг чандлан баримталж, БОНЗ-ын зарчмуудыг удирдлагын бүх түвшинд манлайлан ажиллахыг зорьж байна.
Бусдаас ялгарах орчин үеийн чиглэл:
• Хурдан
• Ил, тод, найдвартай
• Дижитал банкны экосистем
• Финтект суурилсан мерчантын хөнгөлөлттэй зээл
• Хувь хүний дижитал зээлийн шийдлүүд
• Хурдан шийдвэр гаргалт
• Байгаль орчинд ээлтэй бодлого
