“НОМИН Холдинг” ХХК нь 1992 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хэрэглэгчдэдээ шинэлэг, хэмнэлттэй бараа, үйлчилгээг тасралтгүй хүргэж, Монголын тэргүүлэгч компаниудын нэг болон хөгжсөөр байна. Бид бизнес, технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан чанарын стандартыг хэрэгжүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү хичээл зүтгэлийн үр дүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тогтвортой өндөр түвшинд хадгалж чадсаар байна.
Манай хамт олон үйлчлүүлэгчид, ажилтнууд болон ханган нийлүүлэгчидтэйгээ итгэлцэл, харилцан хүндэтгэл, найдвартай байдлыг эрхэмлэн хамтран ажилладаг. Энэ нь бидний бизнесийн амжилтыг бүх түвшинд бататгах үндэс суурь болдог билээ. Компанийнхаа урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилгоор бид зардлын менежментийг оновчтой хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр ашгийг тасралтгүй дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна. “Номин Холдинг” компани тасралтгүй хөгжиж байгаад би маш их баяртай байна. Сүүлийн жилүүдэд манай борлуулалтын орлого 30 гаруй хувиар тогтвортой өссөн нь бидний хамтын хүчин чармайлтын бодит илэрхийлэл юм.
Цаашид бид зах зээлийн боломж, сорилтыг амжилттай даван туулж, салбартаа манлайлагч байр сууриа бэхжүүлэн, хэрэглэгчдэдээ үнэ цэн бүтээсэн хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна.
Бидний хөгжил, амжилтын салшгүй хэсэг болсон эрхэм хэрэгдэгчид, харилцагчид, ажилтнууд, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Ш. Баярсайхан
Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан,
"НОМИН Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга






