Нүүр хуудас

Брэнд бүтээгдэхүүнүүд

Монголын анхны цахилгаан барааны брэнд болох “Монел” нь улсдаа цахилгаан бараа үйлдвэрлэдэг үндэсний цорын ганц брэнд юм. 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж, орчин үеийн технологийг шингээн хөгжүүлснээр эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, дуу чимээ багатай ЭКО бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлсээр ирсэн.

Өнөөдөр “Монел” брэнд нь 560 гаруй нэр төрлийн цахилгаан бараа үйлдвэрлэн Монголын зах зээлд нийлүүлж, хамгийн өргөн борлуулалттай үндэсний цахилгаан барааны брэнд болж чадсан. Үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг төлөөлөх энэхүү брэнд нь 30 гаруй жилийн туршлагатай, чанар, найдвартай байдлыг эрхэмлэн хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр байна.

“Enjoy” нь хэрэглэгчдэд орчин үеийн технологи, дэвшилтэт шийдлүүдийг хүргэх зорилготой хувийн шошготой брэнд юм. “Номин Электроникс” ХХК нь 2017 оноос эхлэн “Enjoy” брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчийн тав тух, сэтгэл ханамжийг дээдэлсэн шинэлэг, загварлаг бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Бид олон улсын аюулгүй ажиллагаа, чанарын стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй 650 гаруй нэр төрлийн цахилгаан бараа бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлүүлж нийлүүлдэг. “Enjoy” брэндийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн 18 байршилд байрлах 80 гаруй гэрээт борлуулагчийн сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Өнөөдөр тус брэнд нь Монголын зах зээлд тэргүүлэгч хувийн шошготой брэндүүдийн нэг болон амжилттай хөгжиж байна.

Номин Моторс нь Wonderer брэндийн цасны мотоцикл болон төрөл бүрийн мотоциклыг Монгол хэрэглэгчдэд нийцүүлэн, цаг агаарын давтагдашгүй нөхцөл байдалд тохирсон чанартай, удаан эдэлгээний баталгаатайгаар зах зээлд нийлүүлдэг. Мөн "Номин Моторс" компани нь Wonderer брэндийн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг хангадаг.

Queenly брэнд нь гэр ахуйн бүхий л хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцүүлэн хямд үнээр 100% байгалийн гаралтай, хүний биед сөрөг нөлөөгүй, өнгө загварын өргөн сонголттой, тав тух, тансаг мэдрэмжийг хэрэглэгчдэд хүргэхийг зорин үйлдвэрлүүлэн гаргасан хувийн шошготой брэнд юм. Тус брэнд нь анх гарсан цагаасаа эхлэн айл өрх бүрийн хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг дээд зэргээр хангасан хөвөн даавуун будаг гарахгүй,зөөлөн дулаан даавуун эдлэлүүд, нарийн материал хийцэл чанар бүхий гал тогооны олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлэн импортолж Монголын зах зээлд нэвтрүүлэн өдгөө Номин-гийн бүх салбар дэлгүүрээр худалдаалж эхэлснээр орон даяар хэдийнээ танигдаж, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн гэр ахуйн хувийн шошготой шилдэг брэндүүдийн нэг болсон байна.

Үйлдвэрийн нөхцөлд боловсруулсан, гарал үүсэл нь тодорхой "ЗА" брэндийн үхэр, хонь, гахай, тахианы  мах махан бүтээгдэхүүнийг таны хүссэн хэмжээгээр, хүссэн газарт тань хүргэдэг юм.