Нүүр хуудас

Бидний түүх

Түүхэн замнал

1990

1992

Номин-ийн суурь тавигдав

7-н сарын 11-нд "Номин Тав" Хувиараа Эрхлэх Аж Ахуй нэртэйгээр электрон барааны худалдааны чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлэв.

1994

Номин Электроникс

3-р хорооллын 60-р дэлгүүрт анхны электрон бараа худалдаалж эхлэв. 

номин электроникс

1995

1996

Номин Трэйд ХХК

1-р сарын 22-нд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулан Номин Тав Трейд ХХК болж өргөжив.

1998

Номин

3-р бичил хорооло Номин Супермаркет нэртэйгээр хамгийн анхны онлайн ПОС системтэй өөртөө үйлчлэх дэлгүүрийг байгуулж, бидний өргөн хэрэглээ, жижиглэн худалдааны түүхэн аяллын эхлэлийг тавилаа.

1999

Эрдэнэт Хивс

Монголын хөрөнгийн биржээр “Эрдэнэт Хивс” ХК-ийн нийт хувьцааны дийлэнхийг авч удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгов. Хувьцааны дийлэнх хувийг “Номин Холдинг” ХК эзэмшсэнээр ТУЗ-ийг шинэчилж, маркетинг, менежментийн шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлж эхлэв.

2000

2000

Номин Карт

“Номин Карт” банк бус санхүүгийн байгууллага, бонус картын үйлчилгээ, даатгал, үл хөдлөх хөрөнгийн менежмент болон зуучлалын чиглэлээр 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, манай байгууллагын бүх салбар дэлгүүр, хамтрагч байгууллагуудад нэмэлт бонус урамшуулал авах боломжийг хэрэглэгчдэд олгосоор байна.

2000

Улсын Их Дэлгүүр

1995 оны 12-р сарын 12-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын №106 -р тогтоолоор, "УИД-ийг гол зорилго зориулалтаар нь ажиллуулж, Их Дэлгүүрийн зэрэглэлийн хэмжээнд өөрчлөн шинэчлэхтэй холбогдуулан төсөл шалгаруулах журмаар “Хувьцаат компани” болгон өөрчлөн зохион байгуулж, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах" шийдвэрийг Монгол Улсын Засгийн Газраас гаргаж, “НОМИН Холдинг” ХХК 2000 оны 5-р сард дийлэнх хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж авлаа.

2000

Номин Юнион ХЗХ

“Номин Юнион” нь “НОМИН Сан” нэртэйгээр байгуулагдсан. Өөрсдийн мөнгөн хөрөнгөөс хоршоонд хувь нийлүүлэхдээ хөрөнгийн дутагдалтай, банкны зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдтэй зээлийн гэрээ байгуулан, тэдний амьдралыг сайжруулах нийгмийн хариуцлагатай үйлсийг хоршоогоор дамжуулан гүйцэтгэхээр зорьж үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

2001

Номин Даатгал

“Номин Даатгал” ХХК байгуулагдав. 

2002

Номин Холдинг ХХК болж өргөжин тэлэв

5-н сарын 28-нд Номин Групп өргөжин тэлж “Номин Холдинг” ХХК болон Борлуулалт Үйлчилгээ, Санхүү, Импорт Экспорт Дистрибюшн, Барилга, Үйлдвэрлэл Инженерингийн бизнесийн 5 чиглэлд 26 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.

2003

Улаанбаатар Импекс  

Улаанбаатар Импекс салбар нь “Номин Трейдинг” ХХК-ийн импортын бизнес эрхлэгч 7 салбарын агуулах, “Номин Бизнес Клуб” Монголын анхны гишүүнчлэлтэй агуулах худалдаа, “Номин Дистрибюшн”-ийн түгээлтийн нэгдсэн цэг, “Номин Тав Трейд” ХХК-ийн Номин супермаркет, Хөдөө орон нутгийн түгээлтийн цэгийг нэг дор төвлөрүүлэн ажиллаж байна.

2003

Номин Фэйшн

Бид 2003 оноос дэлхийн шилдэг брэндийн бэлэн хувцасыг Монголын хэрэглэгчдэдээ хүргэх зорилгоор "Номин Фэйшн" үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Mango, Calliope, Tom Tailor, Puma, Coccodrillo, The North Face, Geox, Clarks, Giudi, Daniel Hechter, Roy Robson, Bugatti гэх мэт брэндүүдтэй гэрээ байгуулж албан ёсоор түншийн харилцаа тогтоон үйл ажиллагаагаа явуулж байна.

2004

Номин Агуулах Худалдаа

2004 оны 3 сард Дархан-Уул аймгийн худалдаа үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж Дархан Номин Худалдааны Төвийг нээлээ.

2005

2005

Номин Реалтор ХХК

“Номин Реалтор” ХХК нь 2005 онд “Номин Холдинг” ХХК-ийн Хөрөнгө зохицуулалтын алба нэртэйгээр үүсгэн байгуулагдаж өөрийн салбар худалдааны төвүүдийн үл хөдлөх хөрөнгийн менежмент, ашиглалтыг хариуцан ажиллаж эхэлсэн.

2006

Хөвсгөл Усан Зам

“Хөвсгөл Усан Зам” ХК Монгол Улсад усан замын үйл ажиллагаа эрхэлж байгаа цорын ганц компани бөгөөд 2004 оноос одоог хүртэл "Номин Холдинг" ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар аялал жуулчлалыг хөгжүүлэн ажилласаар байна.

2006

Номин Моторс

Номин Моторс" компани нь "Номин Трейдинг" ХХК-ийн салбар компани болж 2006 оноос эхлэн автомашины худалдаа, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2008

Eshop

Nомин Eshop нь 2008 онд Монголын анхны Онлайн худалдааны сайт болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт хийж, барааны хамгийн өргөн сонголтыг хэрэглэгч нартаа санал болгон, хот хөдөөгийн өнцөг булан бүрээс захиалга авч, хэрэглэгчдийг хэрэгцээт бараагаар ханган ажиллаж байна.

2009

Номин Косметикс

“Номин Косметикс” нь дэлхийн гоо сайхны болон арьс арчилгааны шилдэг брэндүүдийг Монголдоо түгээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

2010

2012

20 жилийн ой

"Номин Холдинг" ХХК 20-н нас хүрэв

2014

Номин Их Дэлгүүр

Баянгол дүүрэгт таван давхар дэлгүүрт супермаркет, цэцгийн тасаг, Номин Фэйшн, Номин Электроникс, Номин Энержи, мобайл операторууд, гар утас, дагалдах хэрэгсэл, банк, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, спорт бараа, тавилга, ном, бичиг хэрэгслийн бараа гэх мэт худалдаа үйлчилгээний Номин Их Дэлгүүр байгуулагдав. 

2014

Номин Юнайтэд Их Дэлгүүр

Хан-Уул дүүрэгт байрлах +17,000 м2 талбайтай 5 давхар бүхий худалдаа үйлчилгээний төвд Номин Холдинг ХХК-ийн төв оффис, санхүү, даатгал, банкны үйлчилгээ, зоогийн газар, үсчин гоо сайхан, өргөн хэрэглээний бараа худалдаа, супермаркетын үйлчилгээг нэг дор төвлөрүүллээ.

2014

Смарт Энержи ХХК

Смарт Энержи ХХК нь үйлчлүүлэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, нийлүүлэх зорилгоор байгуулагдав.

2015

2017

ENJOY Electronics брэнд

Enjoy Electronics брэнд нь хэрэглэгчийн тав тух, сэтгэл ханамжийг дээд зэргээр хангах шинэлэг бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх зорилгоор байгуулагдав.

2017

Эко Ойл

“Номин Ойл” ХХК нь газрын тосны салбартаа шинийг илэрхийлж, Монголын анхны өөртөө үйлчилдэг шатахуун түгээх станцыг байгуулж чанартай түлш, шатахуун импортлогч, ханган нийлүүлэгчдийн нэг болж байгуулагдав.

2017

Century 21

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд, дэлхийд тэргүүлэгч Century21 франчайзийн төслийг Монголын зах зээлд нэвтрүүлэн 7 салбарыг анх нээн үйл ажиллагаа явуулж эхэллээ.

2018

Номин Мишээл байгуулагдав

Барилгын салбарын томоохон төлөөлөл болох "Номин Стандарт", "МММ Трейд" ХХК-ийг нэгтгэж, Монгол Улсад анхны "Барилгын Хайпермаркет" -ийг бий болгох зорилгоор "Номин Мишээл" ХХК-г байгууллаа.

2018

Эко Экспрэсс

"Номин Холдинг" ХХК нь дэлгүүрээр үйлчлүүлэх шинэ хэв маягийг тодорхойлох ЭкоЭкспрэсс конвенинс дэлгүүрүүдийг орчин үеийн залуучуудад зориулж нээлээ. 

2020

2020

Монгол Улсын түүхэн барилгын сэргээн засвар

2020 оны 6 сарын 7-ны өдөр Улсын Их Дэлгүүрт гэнэтийн галын аюул учирч, УИД ХК-ийн хувьцаа эзэмшигчид, харилцагч, түрээслэгчдийг эд хөрөнгөөр хохироосон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.

2021

100 жилийн ой

Улсын Их Дэлгүүр нь анх Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр ашиглалтанд орсноос хойш 100 жилийн түүхийг бүтээж өв соёлоо хадгалан ирсэн Монгол улсын Түүхэн дурсгалт барилга байгууламж, биет соёлын өвийн нэг болсон үнэ цэнэтэй байгууламж юм. Монгол Улсад Худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, “Улсын Их Дэлгүүр” үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан шинэчлэгдэн засварлагдаж үүд хаалгаа нээгээд байна.

Одоо