Танилцуулга
.avif)
НОМИН-гийн үнэт зүйлс
Эдгээр үнэт зүйлс нь НОМИН Холдингийн өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, урт хугацааны хөгжлийн суурь юм.
Найрсаг
Хэрэглэгч, түнш бүрийг хүндэт зочин мэт хүндлэн, сэтгэл ханамжийг нь дээдлэн ажиллах
Оюунлаг
Бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан технологийн дэвшлийг ямагт эрэлхийлэх, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүнийг нь сонсох
Манлайлал
Нөөц боломжуудыг ухаалгаар удирдан нийгэм дэх манлайллыг бий болгох
Итгэлтэй
Хэрэглэгч, түнш бүрийг хүндэт зочин мэт хүндлэн, сэтгэл ханамжийг нь дээдлэн ажиллах
Ногоон
Хүн, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх, түүнийг дэмжих
Монголын тэргүүлэгч групп компани
НОМИН Холдинг нь 1992 оноос хойш Монгол Улсын бизнесийн салбарт тасралтгүй өсөж, худалдаа, үйлчилгээ, импорт, экспорт, технологи, барилга, санхүү зэрэг олон чиглэлд манлайлан ажиллаж ирсэн үндэсний хэмжээний групп компани юм.
Бид хэрэглэгч төвтэй хандлага, чанарын стандарт, инноваци, тогтвортой хөгжлийг эрхэмлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд өнөөдөр улс даяар өргөн сүлжээтэй, олон мянган ажлын байрыг бий болгосон байгууллага болж хөгжсөн.
НОМИН Холдинг нь стратегийн түншлэл, мэргэжлийн удирдлага, урт хугацааны үнэ цэнийг бүтээх алсын хараандаа тулгуурлан Монголын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО/жилд/
ЛОЯЛТИ ГИШҮҮД
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙ
ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БАРАА


Мэндчилгээ
"НОМИН Холдинг" ХХК нь 1992 онд байгуулагдсанаас хойш улсдаа шинэлэг, хэмнэлттэй бараа, үйлчилгээгээр тасралтгүй үйлчилсээр ирсэн юм. Монголын тэргүүлэгч компаниудын нэг болох бид бүх бараандаа бизнесийн технологийн дэвшилтэт чанарын стандартыг тодорхойлж, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээрээ туслалцаа үзүүлдэг тул хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг.
Бид үйлчлүүлэгчид, ажилчид, ханган нийлүүлэгчидтэйгээ харилцах харилцаандаа өндөр шаардлага тавин итгэлтэй, хүндэтгэлтэй, найдвартай нөхцөл байдлыг бий болгодог нь бизнесийг амжилтыг бүх түвшинд тодорхойлдог. Компанийнхаа урт хугацааны өсөлтийг дээшлүүлэхийн тулд бид зардлын менежментийн стратегийг тууштай хэрэгжүүлэн уйгагүй ажилладаг.
"НОМИН Холдинг" компани тасралтгүй манлайлан хөгжиж байгаад би маш их баяртай байна. НОМИН Холдингийн эргэлтийн өсөлт сүүлийн жилүүдэд 30 гаруй хувиар тогтвортой өссөн. Бид ололт амжилтаараа бахархдаг бөгөөд ойрын жилүүдэд боломж, бэрхшээлийг даван туулахдаа бэлэн байгаагаа итгэлтэйгээр илэрхийлж байна.
Бидний алсын харааг хэрэгжүүлэхэд амин чухал хүч болох үйлчлүүлэгчид, ажилчид, ханган нийлүүлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.Хүндэтгэсэн,
Ш. Баярсайхан
Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан,"НОМИН Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга