Нүүр хуудас

Ковид 19-ын нөхцөл байдалд
мөрдөж буй арга хэмжээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед үндэсний тодотголтой “Номин Холдинг” ХХК бүх ажилчдаа дархлаажуулалтанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Номин Холдинг ХХК -аас цар тахлын нөхцөл байдалд ард иргэдийн бараа хангамжийг тасалдуулахгүй чанартай найдвартай хүргэх үүргээ нэр төртэй тасралтгүй гүйцэтгэж, нэг ч ажилтны цомхтгол хийхгүй болохоо мэдэгдэж байсан билээ.  2021.03.11-03.17-ны хооронд УБ хотын ажилчдыг дархлаажуулалтанд хамруулан эхний тунг хийлгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар манай компани УБ хотын нийт ажилчдын 95%-г дархлаажуулж 2-р тунг амжилттай хийлгэсэн байна.

Мөн бид хэрэглэгчид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй тав тухтай үйлчлүүлэх боломжийг бий болгохоор Улсын Онцгой Байдлын комисс -ын заавар журмыг чандлан мөрдөж 2 цаг тутамд цэвэрлэгээ, 7 хоног тутамд нэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлт, ажилчид болон үйлчлүүлэгчдийн цахим бүртгэл, эрүүл мэндийн асуумжийг өдөр бүр тогтмол хийж хэвшсэн байна.

Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид болон ажилтан албан хаагчдын дунд хоол хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд зориулж хүнсний бараа бүтээгдэхүүний хандив цуглуулах зорилго бүхий #ShareBox хандивын аяныг санаачлан зохион байгуулж хандивт цугларсан нэг тонн орчим хүнсний бүтээгдэхүүнийг Лантуун Дохио ТББ-ын Ид шидийн орон 2 хүүхэд хамгаалах байр, Дэлхийн Зөн Монгол /World Vision Mongolia/ -ын "Хүүхэд хөгжүүлэх" төслийг хамтран хэрэгжүүлэгч "Харилцааны Хөгжил Төв ТББ"-д хандивлан үйлчилгээ төдийгүй нийгмийн хариуцлагаа ч умарталгүй хичээн ажиллаж байгаа билээ.
2 цаг тутам цэвэрлэгээ
Үйлчлүүлэгч хоорондын зайг 1,5 метр байх
Тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт
Зөвхөн амны хаалттай хэрэглэгчдэд үйлчлэх
Биеийн халуун тогтмол хэмжих
УОК-оос өгч буй урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хариуцлагатай мөрдөх
Хувийн ариун цэврээ сайтар сахисан танд баярлалаа!