“НОМИН Холдинг” ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн санаачилгаар хэрэгжсэн тус сургууль үүд хаалгаа нээж, орон нутгийн хүүхэд багачуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэн анхны хичээлийн жилээ амжилттай дуусгаж байна. 75 хүүхдийн хүчин чадалтай тус сургууль нь хичээлийн 3 танхим, номын сан, ариун цэврийн өрөө, тоглоомын болон спортын талбай, цэвэр усны гүний худаг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, 40 кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүр зэрэг иж бүрэн дэд бүтэцтэйгээр байгуулагдсан билээ. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн тус сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Худалдааны гавьяат ажилтан, “НОМИНХ Холдинг” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ш. Баярсайханы нэрэмжит сургууль болгон нэрлэж байгааг албан ёсоор зарлалаа. Энэхүү төсөл нь “НОМИН Холдинг” ХХК-аас Боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн хүүхэд багачуудад сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх чиглэлээр тогтмол ажилладгийн тод илэрхийлэл юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг цаашид ч тууштай хэрэгжүүлсээр байх болно.