Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах

COP17-ын үеэр танилцуулагдсан “From an Ordinary Idea to a Commitment to Humanity” номыг санхүүжүүлж, хамтран ажиллалаа

No items found.

Монгол Улсын тогтвортой хөгжил, экологийн урт хугацааны бодлого, усны эх үүсвэрийн хамгааллыг дэлхий нийтийн байгаль орчны сорилттой уялдуулан авч үзсэн бодлого судлаач, “Экологийн Пакс Монголика” номлолын зохиогч, Үндэсний Үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Р.Олонбаяр “From an Ordinary Idea to a Commitment to Humanity” номоо хэвлүүлжээ.

 Тэрээр энэхүү бүтээлээрээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт хугацааны чиг баримжаа ямар байх, ирээдүйн мэргэжилтэн, боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, экологийн бодлогын ойрын 5-10 жил болон энэ зууны төгсгөлд ямар түвшинд хүрэх ёстой вэ гэсэн асуудлыг хөндөж, өөрийн төсөөлөл, үзэл баримтлал, бодлогын санаачилгаа номлол хэлбэрээр нэгтгэн энэхүү номыг боловсруулсан байна.

 Р.Олонбаяр нь уг санаачилгаа цаашид зөвхөн хувь хүний судалгаа бус, Монгол Улсаас дэлхий нийтэд дэвшүүлэх бодлогын санаачилга болгон хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцолж:

 “Энэ санаачилга нь Монгол Улсын нэрийн өмнөөс, Улаанбаатарын нэрээр нэрлэгдээсэй, төрийн бодлогын түвшинд дэмжигдэн бодит ажил хэрэг болоосой. Энэ бол миний хэлэх гэсэн гол мессеж”

хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 “Номин Холдинг” ХХК нь байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү үзэл санаа, бодлогыг олон нийт болон Олон Улсын түвшинд хүргэхэд бодит дэмжлэг үзүүлж, “From an Ordinary Idea to a Commitment to Humanity” номыг хэвлүүлэх ажлыг санхүүжүүлэн, хамтран ажиллалаа. Энэхүү дэмжлэгийн үр дүнд олон жилийн судалгаа, үзэл баримтлал нь ном болон хэвлэгдсэнээр, COP17-ын үеэр 300 гаруй хувийг нийт төлөөлөгчдөд түгээн, тус санаачилгын гол зорилго, агуулгыг Олон Улсад танилцуулах боломжийг бүрдүүлсэн юм.

 Р.Олонбаяр номынхоо төгсгөлд “Номин Холдинг” ХХК-д тусгайлан талархал илэрхийлж:

 “Газар, усны нөөцийг нөхөн сэргээх, криосферийг хамгаалах, энх тайван ирээдүйг бүтээх энэхүү алсын харааг дэмжиж, итгэл үзүүлсний үр дүнд энэхүү ном маань бодит бүтээл болон мэндэлсэн юм. Та бүхний дэмжлэгийн ачаар бид энэхүү санаачилгыг дэлхий нийтэд хүргэж, хуваалцах боломжтой боллоо. Тархмал хөв цөөрмийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Илүү ногоон, тэсвэртэй, энх тайван ирээдүйг бодит боломж болгоход хувь нэмрээ оруулсанд баярлалаа” хэмээн онцолжээ.

 Санаачилга нь бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллаж буй бодлого судлаач Р.Олонбаярын цаашдын үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, дэвшүүлсэн үзэл санаа нь Монгол Улсаас дэлхий нийтэд хүрэх бодит бодлого болон хөгжихийг хүсэн ерөөе. “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс энэхүү үнэ цэнтэй үйл хэргийн нэгэн хэсэг болж, хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.

 Та ч мөн энэхүү санаачилгыг дэмжиж, өөрийн саналаа хүргүүлэх боломжтой. Дараах линкээр нэвтэрч, тогтвортой ирээдүйн төлөөх энэхүү үйл хэрэгт дуу хоолойгоо нэгтгээрэй.

Амьдрал
Нийгмийн хариуцлага
Үйл явдал
Шинэчлэл & нээлт