Нүүр хуудас

Бараа нийлүүлэх заавар

questionnaire
Хүсэлт илгээх
ctrl-right
questionnaire
Сонгон шалгаруулалтанд
оролцох
ctrl-right
sign
Гэрээ хийх
ctrl-right
stock-2
Бараа бүтээгдэхүүнээ
нийлүүлэх
ctrl-right
license-key
Vendor эрх авах

1. Хүсэлт илгээх

Сайн байна уу? Та НОМИН-ийн сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байгаа бол хүсэлтээ илгээнэ үү.

2. Сонгон шалгаруулалтанд оруулах:

  • Загвар бараанаас 1-2 ширхэг
  • Барааны үнийн санал
  • Бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүгнэлт
  • МХГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт, тохирлын гэрчилгээ, шинжилгээний бичиг гэх мэт
  • Албан ёсны гэрээт борлуулагчийн баримт
  • Үйлдвэрлэгч бол зориулалтын үйлдвэрийн байрны зураг, тоног төхөөрөмжийн мэдээлэл

2. Гэрээ хийх:

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • НӨАТ төлөгч бол НӨАТ-ийн гэрчилгээ
  • Барааны тооцоо хийх, мөнгө хүлээн авах эрх бүхий этгээдийн итгэмжлэл
  • Барааны төлбөрийг шилжүүлэх дансны дугаарыг заасан албан бичиг
  • Хямд үнийн баталгааг хангасан байх

3. VENDOR эрх авах:

  • Гэрээ хийснээр харилцагчийн мэдээллийг бүртгэх Вендор системд нэвтрэх эрхийг тухайн категори хариуцсан менежер нээж өгнө
  • Харилцагч тус бүр өөрийн эрхээр вендор системд нэвтрэн барааны мэдээллүүдээ зааврын дагуу бүрэн, зөв оруулан бараа бүртгүүлэх хүсэлтийг илгээнэ
  • Илгээсэн мэдээллийг категори хариуцсан менежер хянаснаар таны бараа бүртгэгдэнэ
  • Бүртгэсэн барааг харилцагчийн ирүүлсэн хуваарийн дагуу түгээлт хийх өдрийг системд менежер тохируулна.

Дээрх материалуудыг бүрдүүлэн тухайн категори хариуцсан Нийлүүлэлтийн менежертэй биечлэн уулзаж худалдааны хамтран ажиллах гэрээг 2 талаас баталгаажуулан хийснээр та НОМИН-ийн сүлжээ дэлгүүрүүдээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхтэй болно.

Категори хариуцсан нийлүүлэлтийн менежерүүдтэй 1800-2888 дугаарт залган холбогдоно уу.

Дэлгүүрт бараа нийлүүлэлт хийх дараалал:

  • Дэлгүүр бүрийн нийлүүлэгчээс бараа хүлээн авах эрх бүхий Нярав нарт бараагаа журмын дагуу хүлээлгэн өгнө.  Салбар дэлгүүрүүдийн бараа хүлээн авах цагийн хуваарь:
Байршил
Барааны төрөл
Цагийн хуваарь
Бүх салбарт - Өглөөний түгээлт
Өдөр  тутмын хүнсний барааг өглөө эрт авна.
07:00-11:00
Бүх салбарт - Шөнийн түгээлт
Бүх  бараа
21:00-01:00
Ханган нийлүүлэх үйл ажиллагааны бодлогыг
Энд
дарж татна уу.