ISO нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого
Номин Косметикс нь 2024 онд ISO 9001, ISO 14001, ISO 45001 олон улсын стандартуудыг нэвтрүүлж, 2026 онд гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид чанар, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын зарчмыг үйл ажиллагааныхаа бүх түвшинд хэрэгжүүлж, нэгдсэн менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажилладаг.
Бидний баримтлах бодлого:
• Бид хэрэглэгч, харилцагч, ажилтнуудынхаа хэрэгцээ шаардлага, хүлээлтэд нийцсэн, амьдрах, ажиллах хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нэгдсэн үзэл баримтлалтайгаар бүх түвшний үйл ажиллагаандаа нэгдмэл менежментийн тогтолцоог хангаж, тасралтгүй сайжруулж ажиллана.
• Компанийн бүхий л салбар нэгж, охин компаниуд нь гадаад, дотоод сонирхогч талуудынхаа хүлээлт, шаардлагыг үргэлж харгалзан үзэж, шаардлагатай мэдлэг мэдээллээр хангаж, тогтмол харилцаа холбоотой байна.
• Нэгдмэл менежментийн тогтолцооны тасралтгүй, тогтвортой, тогтмол сайжруулалтыг хэрэгжүүлэх үүднээс гүйцэтгэлийн удирдлагыг тэргүүн болгох бөгөөд үүссэн асуудал бүрт процесс сэтгэлгээгээр хандана.
• Ажилтан нэг бүрийн дуу хоолойг сайжруулах боломж гэж үзэж, мэдлэг, ур чадвараа гаргаж, чөлөөтэй сэтгэж, хариуцсан ажлаа болон өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
• Бид явуулж буй үйл ажиллагааныхаа бүх түвшинд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах санал санаачлагыг дэмжиж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтмол бууруулахыг хичээнэ. Мөн хамтран ажиллагч, харилцагчдынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон импортоор оруулж ирэх бүтээгдэхүүндээ байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг тавьж ажиллана.
• Ажилтнуудынхаа биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилж, ажиллахад аюулгүй, эрүүл орчин, нөхцөл, тогтолцоогоор хангахад шаардлагатай бүхий л үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлнэ.
• Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын соёл, зөв хандлагыг төлөвшүүлж, ажиллагсдын ур чадварыг байнга дээшлүүлэн, Монгол Улсын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцсэн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Ажилтан нэг бүрийн болон сонирхогч талуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ажилтнуудын оролцоотойгоор аюулаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулан, тасралтгүй сайжруулж манлайлагч салбар болно.