Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах

“Эко стандарт” лаборатори ISO/IEC 17025:2017 Стандартын итгэмжлэлээ шинэчлэн, батламжиллаа

No items found.

Үндэсний Итгэмжлэлийн төвийн даргын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/17 дугаар тушаалаар “Номин Тав Трейд” ХХК -ийн “Эко стандарт” лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлийн хүрээнд сорилт гүйцэтгэх эрхээ итгэмжлэн баталгаажууллаа.

Тус итгэмжлэл нь “Эко стандарт” лабораторийн техникийн чадавх, чанарын менежментийн тогтолцоо болон сорилтын үр дүнгийн найдвартай байдлыг баталгаажуулж, Олон Улсын стандартын шаардлагад нийцсэн сорилтын үйлчилгээ үзүүлэх чадавхтайг нотлон харуулж байна.

Монгол орон даяар тархсан Номин сүлжээ дэлгүүрийн салбаруудад борлуулагдаж буй бүх бараа бүтээгдэхүүнийг лабораторидоо чанар ба аюулгүй үзүүлэлтийн бүрэн шинжилгээг өндөр түвшинд хийж, баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэсээр байгаа билээ. Зөвхөн Номин-ийн салбаруудаар хязгаарлагдахгүй, дотоод гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, импортлогч, үйлдвэрлэгчдэд химийн 20 гаруй, 10 гаруй хүнд хортой элемент, хор судлалын 2-3 төрлийн үзүүлэлт, нян судлалын 5-8 үзүүлэлт нийт 50-иад төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай сорил шинжилгээний лабораторит өндөр мэргэжлийн чадварлаг хамт олон ажиллаж, ард түмэндээ эрүүл аюулгүй баталгаат бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд гол үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Тус итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 2030 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл байх бөгөөд цаашид “Эко стандарт” лаборатори нь Олон Улсын стандартын шаардлагад нийцсэн, үнэн зөв, найдвартай сорилтын үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдадаа хүргэн, тус стандартаа дахин батламжилсаар байх болно.

Амьдрал
Шагнал & Өргөмжлөл
Нийгмийн хариуцлага
Шинэчлэл & нээлт