
“Номин Холдинг” групп,“Натурал Текстайл” групп болон “Номин Констракшн Девелопмент” (NCD) группийн хоорондох Спортын Их Наадам 2026.05.16.17-ний өдрүүдэд МҮЭСТО-д 3 дах удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Наадамд “Номин Холдинг” группийн баг тамирчид эв нэгдэл, эрч хүч, ур чадвараа гайхалтай харуулж, спортын 6 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр “АВАРГА” болж шилжин явах цомын эзэд боллоо.
Манай групп компаниуд ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, урлаг, спорт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор жил бүр олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалттай төрөл бүрийн тэмцээн, уралдаан, арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.
Их наадмыг нээж “Номин Холдинг” компанийн Зөвлөх, “Натурал Текстайл” ТУЗ-ийн гишүүн Амарбаярын Шагдарсүрэн:
“Спорт бол эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааны илэрхийлэл. Энэхүү наадам нь манай гурван группийн хамтын ажиллагааг улам бататгаж, шинэ уур амьсгал, шинэ амжилтын эхлэл болно” хэмээн онцоллоо.
Энэ жилийн сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, E-Sport, шатар, дартсын тэмцээн нь баг тамирчдын ур чадвар, багаар ажиллах чадварыг сорьсон маш өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд:
-”Номин Холдинг” группээс
Спортын мастер 1
Спортын 1-р зэрэгтэй тамирчид 13
-“Натурал Текстайл” группээс
Спортын мастер 2
Спортын 1-р зэрэгтэй тамирчид 5
-”Номин Констракшн Девилопмент” группээс
Спортын дэд мастер 5
Спортын 1-р зэрэгтэй тамирчид 5 тус тус оролцсон нь наадмын чанар чансааг харууллаа.