Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах

“Номин Холдинг” ХХК-ийн шилдэг ажилчид баяр наадмын өмнө төрдөө үнэлүүлж, төрийн одон медалиудаар шагнагдлаа

No items found.

Монгол Улсын Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын төр, засгаас “Номин Холдинг” ХХК-ийн хамт олны бүтээлч хөдөлмөр, улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн өсөлтөд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлэн, группийн шилдэг ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. “Номин Холдинг” ХХК нь ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчдэдээ олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилгоор хөрөнгө оруулалт, шинэчлэлийг тогтмол хийж ирсэн. 

Бидний байгууллагын хөгжлийн түүх, хамт олны итгэл, хичээл зүтгэл, мэргэжлийн ёс зүй дээр тулгуурласан амжилтуудыг Төр өндрөөр үнэлэн:

 

“Алтангадас” одонгоор:

НОМИН Холдинг (Тав трейд) ХХК-ийн Ханган нийлүүлэлтийн менежер Галсаннямын Алтанхундага

НОМИН Холдинг (Тав трейд) ХХК-ийн Хөрөнгө зохицуулалтын менежер Стермөнхийн Отгонбаяр

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар

Юнайтед Номин Хайпермаркет Дэлгүүрийн менежер Дашдаваагийн Батчимэг

“Сангийн яамны хүндэт жуух бичиг”-ээр 29 хүн,

“Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 14 хүн

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хүндэт Жуух бичиг”-ээр 121 хүн,

“Хууль зүй дотоод хэргийн яамны хүндэт жуух бичиг”-ээр 1 хүн,

“Хууль зүй дотоод хэргийн яамны хууль зүйн албаны тэргүүний ажилтан”- аар 3 хүн,

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тэргүүний ажилтан”-аар 39 хүн

“Гэр бүл нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтан”-аар хүн,

“Гэр бүл нийгмийн хамгааллын яамны хүндэт жуух”-аар хүн,

“Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны тэргүүний барилгачин”-аар 1 хүн

“Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хүндэт жуух бичиг”-ээр 6 хүн,

Группын хэмжээнд нийт 226 шилдэг ажилтнууд маань тус тус шагнагдлаа.

Шагнал хүртсэн нийт ажилтнууддаа болон тэдний гэр бүлд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Алтан Гадас одонт “Номин Холдинг” ХХК

2026.07.09

Бизнес
Нийгмийн хариуцлага
Шагнал & Өргөмжлөл