Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах

“НОМИНТОЙ НААДЪЯ 2026” Урамшуулалт худалдаа амжилттай өндөрлөлөө

No items found.

Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан зохион байгуулсан “НОМИНТОЙ НААДЪЯ 2026” урамшуулалт худалдаа 2026 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 39 хоногийн турш амжилттай үргэлжилж, өндөрлөлөө.

 Энэ хугацаанд Улаанбаатар хот болон орон нутгийн НОМИН Сүлжээ дэлгүүрүүд, Nomin.mn онлайн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэдээ хямдрал, бонус, бэлэг, давхар урамшуулал, супер шагналын боломжийг хүргэж, баярын худалдаанд мянга мянган хэрэглэгч нэгдлээ.

Урамшууллын хүрээнд нийт 5 удаагийн шууд тохирол зохион байгуулж, 55 азтай хэрэглэгчийг тодруулсан бөгөөд үүнээс 5 хэрэглэгч Kawasaki мотоциклийн эзэн, 50 хэрэглэгч орон нутгийн нислэгийн хоёр талын хос тийз-ийн эзэн болсон юм.

 Нийт 55 супер шагналын эзэд Улаанбаатар хотоос 36, Дорнод аймгаас 5, Эрдэнэт хотоос 4, Ховд аймгаас 3, Хэнтий аймгаас 2, мөн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Багануур дүүрэг, Баян-Өлгий аймгаас тус бүр 1 хэрэглэгч тодорч, урамшуулалт худалдааны азтанууд орон даяар өргөн хүрээг хамарсан юм.

Харин Kawasaki мотоциклийн 5 эзэн Улаанбаатар хотоос 2, Дорнод, Ховд, Эрдэнэтээс тус бүр 1 хэрэглэгч тодорсон нь энэхүү урамшуулалт худалдааны хамгийн онцлох мөчүүдийн нэг болж, олон хэрэглэгчийн баярыг хуваалцсан үйл явдал боллоо.

Жил бүрийн Үндэсний Их Баяр Наадмын үеэр НОМИН нь хэрэглэгчдэдээ зориулсан хамгийн өргөн хүрээтэй, хамгийн үнэ цэнтэй урамшуулалт худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Томоохон хямдрал, онцгой урамшуулал, супер шагналуудтай энэхүү худалдааг олон хэрэглэгч маань жил бүр хүлээдэг болсон нь бидний хамгийн том бахархал юм.

"НОМИНТОЙ НААДЪЯ" худалдаанд хамт байсан эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний итгэл, сонголт, үнэнч дэмжлэг бидний хамгийн том урам зориг байсаар ирсэн бөгөөд цаашид ч хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн илүү үнэ цэнтэй үйлчилгээ, урамшуулал, шинэлэг боломжуудыг хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.

 Үндэсний сүлжээ дэлгүүр НОМИН

 

 

2026.07.31

Амьдрал
Үйл явдал
Нийгмийн хариуцлага