Хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан НОМИН Сүлжээ дэлгүүр “SCHOOL WITH MAJESTIC” Хичээлийн шинэ жилийн урамшуулалт худалдааг 2026 оны 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Тус худалдааны хүрээнд бүх сүлжээ дэлгүүрийн Мажестик ном, бичиг хэргийн тасгаас 99,990₮-өөс дээш худалдан авалт хийх бүрд нэг урамшууллын эрх авах бөгөөд нийт 3 удаагийн тохирлоор 15 азтан тодруулах юм. Мөн сонгогдсон хичээлийн хэрэгслүүд -40% хүртэлх хямдралтай худалдаалагдаж байна.
Худалдааны онцгой урамшууллууд:
Nomin Homestyle: Maped, Milan, Tiger Family, Staedtler зэрэг брэндээс 119,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд 30,000₮-ийн купон бэлэглэнэ.
Nomin Electronics: Dell, Asus, HP, Acer, Lenovo брэндийн сонгогдсон загваруудыг худалдан авахад дагалдах бэлэгтэй.
UB Print: Дэвтэр болон дэвтрийн багцаас 40,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгч супер шагналын эзэн болох боломжтой. Мөн “Номин” нэртэй эхний 210 хүүхдэд тусгай бэлэг гардуулна.
УИД, НИД: СОНО апп-аар 150,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд 7%-ийн кэшбэк болон бичиг хэргийн гарын бэлэгтэй урамшуулалд хамрагдах боломжтой бөгөөд УИД, НИД, Макро АХ, Седар ХМ, Хан-Уул АХ, Чулуун-Овоо АХ, Эрдэнэт АХ, Дорнод АХ, Дархан АХ салбаруудад өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Хүүхдийн эрүүл мэндэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг:
“SCHOOL WITH MAJESTIC” Худалдааны хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээс гадна хүүхдийн эрүүл мэндэд анхаарсан тусгай арга хэмжээг мөн зохион байгуулж байна. Спорт, анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч нар бяцхан сурагчдад зориулан нуруу, нугасны үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөх юм. Тус үзлэгийг 8 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд дараагийн үзлэг 2026 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд 13:00-16:00 цагийн хооронд Улсын Их Дэлгүүрийн 7-р дугаар давхарт болно.
Ийнхүү хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ нэг дор базаахын зэрэгцээ хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөөнд хамрагдах боломжийг НОМИН Сүлжээ дэлгүүрээс бүрдүүлж байна.
SCHOOL WITH MAJESTIC – Хичээлийн шинэ жилээ эрүүл, эрч хүчтэй, онцгой урамшуулалтай угтаарай!
Хугацаа: 2026.08.12–09.06
Лавлах утас: 1800-2888