
НҮБ-/Unicef, Боловсролын яамны санаачлагаар явуулсан Багийн бага сургууль төслийг “НОМИН Холдинг” ХХК-аас санхүүжүүлэн Төв аймгийн Батсүмбэр суманд 75 хүүхдийн хүчин чадалтай, хичээлийн 3 танхим, номын сан, ариун цэврийн өрөө, тоглоомын болон спортын талбай, цэвэр усны гүний худаг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, 40кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүр зэрэг иж бүрэн дэд бүтэцтэйгээр байгуулагдсан тус сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Худалдааны гавьяат ажилтан, “НОМИН Холдинг” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ш. Баярсайханы нэрэмжит сургууль болгон нээж, үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна.

“НОМИН Холдинг ХХК"-аас Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Чанартай боловсролыг дэмжих, Тэгш бус байдлыг бууруулахаар “НОМИН Тэтгэлэг” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус хөтөлбөрийг:
- Худалдааны менежемент
- Бизнесийн удирдлага
- Санхүү, эдийн засаг
- Мэдээллийн технологи
- Инженерингийн чиглэлээр тус тус суралцаж буй
3, 4-р курсийн 300 гаруй оюутан сурагчдаас шилдэг 20 оюутныг шалгаруулж, тухайн жилд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, сургуулиа төгсөөд шууд “НОМИН Холдинг ХХК"-д ажиллах боломжоор хангаж дэмжлэг үзүүлдэг билээ.