Нүүр хуудас

Соёл урлаг, Спорт

3 Группийн Спортын их наадам

“Номин Холдинг” ХХК,“Натурал Текстайл” групп болон “Номин Констракшн Девелопмент” (NCD) группийн хоорондох Спортын Их Наадам 2026.05.16-17-ний өдрүүдэд МҮЭСТО-д 3 дах удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Наадамд “НОМИН Холдинг” ХХК-ийн баг тамирчид эв нэгдэл, эрч хүч, ур чадвараа гайхалтай харуулж, спортын 6 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр “АВАРГА” болж шилжин явах цомын эзэд боллоо.

“AIA Хүлэгүүд” багийг дэмжигч байгууллага

“НОМИН Холдинг” компани Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгаалал, тэдний эрүүл мэнд, боловсролыг дэмжих, цаашлаад хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Монголын сагсан бөмбөгийн залгамж халааг системтэйгээр бэлтгэх зорилгын хүрээнд “Сагсан бөмбөгийн хүүхдийн лиг” зохион байгуулагдах гэж байна. Монголд анх удаа хамгийн өргөн хүрээнд зохиогдох тус лигт нийт 26 клубийн 63 багаас 1000 гаруй хүүхдүүд оролцох юм. “НОМИН Холдинг” ХХК тус лигт оролцож буй U11, U13, U16 насны “AIA Хүлэгүүд” өсвөрийн баг тамирчдыг жилийн турш ивээн тэтгэж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Өсвөрийн тамирчид, хүүхэд залуусын төлөөлөл болсон ирээдүйн спортын шилдгүүдээ дэмжин ажиллаж, тэдэнд ирээдүйд гэрэл гэрээ итгэл найдвар урам зоригийг өгч дэмжин ажиллаж байгаадаа манай компанийн хувьд баяртай байна.

Спортлог НОМИН-чууд

Манай компани ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор, Сагсанбөмбөг, Хөлбөмбөг, Үндэсний сурын клубийг тогтмол дэмжин хичээллүүлж байна.
Жил бүр спортын 5 төрлөөр ажилтнуудынхаа дунд спорт өдөрлөг зохион байгуулан, "Номин Холдинг" ХХК- ийн шигшээ багийг бүрдүүлэн, компани хоорондын тэмцээн уралдаан, сонирхогчдын тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж байна.

Гар зургын уралдаан

"Номин-д хүүхдийн хүсэл цөм бүрэн" гар зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон  2 насны ангиллаар зохион байгуулдаг.