Нүүр хуудас

Байгаль орчин

ЭКО НОМИН-чууд ...

"НОМИН Холдин" ХХК нь Тогтвортой хөгжлийн 11 дахь зорилт - Ээлтэй хот иргэдийн оролцоо, 12 дахь зорилт -  Хариуцлагатай хэрэглээг дэмжих, 15 дахь зорилт болох Хуурай газрын экосистемийг хамгаалах зэргийн хүрээнд Байгальд ээлтэй олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэ жил бид олон нийт  үр шимийг нь хүртэх боломжтой, нийт 36,000 мод таригдах төсөл болох Art'N Tech Land Art-ийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Монгол улсын өв уламжлал урлаг соёлыг технологиор дамжуулан олон улсад сурталчлах, Монгол орны цөлжсөн бүс нутагт урлагаар дамжуулан нөхөн сэргээлт хийх Shambala2056 төслийн хамт олонтой хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна.

Олон Улсын Стандартыг нэвтрүүлэгч

Манай байгууллага ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарыг сайжруулах зорилгоор OHSAS 18001
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор ISO 14001
Байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор ISO 9001 гэсэн олон улсын 3 стандартыг нэвтрүүлээд байна.

Эко Хэрэглээ

Хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлж, НОМИН-ийн гялгар уутыг 2 жилийн дотор байгальд бүрэн задардаг материалаар үйлдвэрлэж, хэрэглэж байна.