“НОМИН Холдинг” Групп компани жил бүрийн 6 сарын 1-нд зохион байгуулдаг Хүүхдийн баярын арга хэмжээгээ энэ жил “Хайр түгээе” уриан дор 20 дах жилдээ зохион байгууллаа. Энэ жил Монголын анхны Агуулах худалдааны концепц бүхий “Номин Макро Моол”-ын гадна талбайд 2 дах удаагаа зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд зориулсан бөөн бөөн сюрприз дүүрэн нэгэн өдрийг хайр дүүрэн өнгөрүүллээ. Уламжлал ёсоор Номин нэр орсон 0-12 хүртэлх насны бүх хүүхдүүдэд “НОМИН-гоос Номин-д” нэрийн бэлгээ гардуулж, хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл дуу хоолойг сонсох зорилготой “НОМИН-д бичих Хүслийн захидал” уралдааныг орон даяар зарлаж, 7-10 нас, 11-14 нас гэсэн 2 насны ангиллаар Улаанбаатар хотын 5 салбар болон орон нутгийн бүх НОМИН Агуулах худалдааны салбаруудад захидалууд хүлээн авч ШИЛДЭГ 6 захидал, Тусгай байр 5 захидал нийт 11 байр тус тус шалгаруулан, тэдний хүслийг биелүүлэхээр боллоо.
Мөн тус өдрийн нэгдсэн арга хэмжээнд Номингийн салбар компаниуд болон харилцагч байгууллагуудын брэндийн асруудад хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулсан тэмцээн уралдаантай, бэлэгтэй, амталгаат худалдааг зохион байгуулж, тэдний баяр дээр баяр нэмж хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатрууд болон дуртай хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөс гадна урлаг соёлын олон үзүүлбэрүүдийг толилуулж зуун зуун хүүхдүүд, гэр бүлд хайр дүүрэн нэгэн өдрийг бэлэглэлээ.
Энэхүү үйл ажиллагаанд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй олон харилцагч компани байгууллагууд нэгдэн, хамтран ажилласан нь баярын арга хэмжээг улам өргөн цар хүрээтэй, өнгөлөг болгосон юм.
Хүрэлцэн ирсэн нийт гэр бүлүүд, хүүхэд багачууд болон хүүхдийн инээмсэглэл, баяр баяслыг түгээх үйлсэд хамтран оролцсон нийт харилцагчдадаа “НОМИН Холдинг” компанийн зүгээс талархал илэрхийлж байна.
Алтан гадас одонт “Номин Холдинг”ХХК
2026.06.01