CENTURY 21®

Агаарын тээвэр, Автомашин болон Тээвэр зууч

2016 онд “Номин Холдинг” ХХК нь CENTURY 21® үл хөдлөх хөрөнгийн зуучлалын мастер франчайзингийн эрхийг авч, Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлсэн. Ингэснээр Монгол улс тус франчайзыг нэвтрүүлсэн 79 дэх орон болсон юм.

CENTURY 21® нь дэлхийн 86 улсад 12,600 гаруй брокер оффис, 140,000 агенттай, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын хамгийн том франчайзын нэг юм.

Монгол дахь анхны оффис болох CENTURY 21® Top Realty нь 2017 оны 10-р сарын 22-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш үйл ажиллагаа тасралтгүй өргөжин, өнөөдөр олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг 13 бие даасан салбар оффисоор дамжуулан үзүүлж байна. Мөн 2021 онд 11 шинэ оффис амжилттай нээж, сүлжээгээ эрчимтэй тэлсэн.

1971 онд АНУ-д байгуулагдсан CENTURY 21® нь 50 гаруй жилийн туршлага, дэлхийн хэмжээнд хөгжсөн хамтын ажиллагааны сүлжээ, мэргэжлийн өндөр стандартаараа салбартаа тэргүүлэгч брэнд хэвээр байна.

Онцгой баримтууд
+200
АГЕНТ
#1
ДЭЛХИЙН ҮЛ ХӨДЛӨХИЙН БРЭНД
24
ОФФИС

Давуу тал:

  • Мэргэжлийн зөвлөгөө
  • Боломжит үнэ, төлбөрийн нөхцөл
  • Хэрэгцээ шаардлагадаа нийцсэн үл хөдлөх хөрөнгөө хамгийн боломжийн нөхцөлөөр авах боломж
  • Өндөр ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэжлийн агентууд
  • Брокер, борлуулалтын менежерүүддээ бизнесийн хамгийн уян хатан нөхцөлд ажиллаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг нээж өгнө
  • Үйлчлүүлэгчдэдээ сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлж, хамгийн богино хугацаанд таны ҮХХ хөрөнгийг зуучлахаас гадна хамтрагч байгууллагуудынхаа хөнгөлөлт урамшууллыг бэлэг болгох болно.

Үйлчилгээ:

  • Үл хөдлөх хөрөнгө зуучлал
  • Хөрөнгийн менежмент
  • Зээл санхүү, чанарын үнэлгээ, хууль эрх зүй, болон үнэ цэнийн хэлбэлзлийн тухай мэргэжлийн зөвлөгөө
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ