“НОМИН Холдинг” ХХК-ийн охин компани болох “ДрагонФлай Хэли” ХХК нь Монголын Иргэний нисэхийн дүрмийн 141 дүгээр шаардлагыг бүрэн хангаж, Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээг гардан авч, нисгэгч бэлтгэх сургалтыг албан ёсоор эхлүүллээ.
Сургалт нь бодит нислэг дээр суурилсан практик хэлбэрээр явагдах ба Robinson R44 болон BELL 505 загварыг агаарын хөлгүүдийг ашиглан мэргэжлийн ур чадвартай нисгэгчдийг бэлтгэж байна. Мөн тус байгууллага нь нисэхийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, чадварлаг хүний нөөцийг дотооддоо бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.
2025 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 10 хүний бүрэлдэхүүнтэй багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.