ЧИНГИС Аэрлайнс Юнити

Агаарын тээвэр, Автомашин болон Тээвэр зууч

Чингис Аэрлайнс Юнити ХХК нь 2025 онд “Номин Холдинг” группийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд аюулгүй, үр ашигтай, боломжит үнэ бүхий агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зорилготой авиа компани юм. Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн амын нягтаршил бага тул дотоодын агаарын тээврийг хөгжүүлэх, алслагдсан бүс нутгуудад хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх бодит шаардлага байдаг.

Энэ хүрээнд 2026 оны 3 сард бүс нутгийн нислэгт өргөн ашиглагддаг ATR 72-600 загварын 70 хүний суудалтай агаарын хөлгийг хүлээн авч, дотоодын нислэгийг хөгжүүлэх ажлаа эхлүүлээд байна. Тус онгоц нь богино болон дунд зайд зорчигч тээвэрлэх зориулалттай, түлшний өндөр хэмнэлттэй, богино болон шороон зурваст буух боломжтой тул Монгол Улсын газарзүйн онцлог, нисэх буудлын дэд бүтцэд бүрэн нийцсэн шийдэл юм.

Агаарын тээврийг хөгжүүлснээр иргэдийн цаг хугацааг хэмнэх, илүү аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нийт зардлыг бууруулах, хот хөдөөгийн ялгааг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой. Бид дотоодын нислэгийн сүлжээг өргөжүүлж, өмнө нь ашиглагдаж байсан чиглэлүүдийг сэргээх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Цаашид агаарын хөлгийн паркаа Airbus A320 загварын онгоцоор өргөжүүлж, олон улсын чиглэлд нислэг үйлдэн бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай авиа компани болон хөгжих зорилт тавин ажиллаж байна.