“Чингис Аэр Трэвел” ХХК нь 2025 онд “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд нисэхийн инженер, техникийн үйлчилгээ болон нислэгийн үйл ажиллагааг цогцоор нь хүргэдэг мэргэжлийн компани юм.
Тус компани нь нисдэг тэрэг болон далавчит онгоцны засвар, техникийн үйлчилгээ, нислэгийн зохион байгуулалт, инженерийн мэргэжлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлж, Монгол Улсад нисэж буй агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагаа, тасралтгүй бэлэн байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Инженерийн баг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд АНУ-ын “Bell”, “Robinson”, мөн “Sling” брэндүүдийн албан ёсны сургалт, лицензтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн.
Үүнээс гадна компани нь “Bell”, “Robinson” нисдэг тэрэг болон “Sling” далавчит онгоцны албан ёсны дистрибьютерээр ажиллаж, агаарын хөлгийн захиалга, худалдаа, захиалгат болон тусгай үүргийн нислэгийн үйлчилгээг үзүүлж байна.
Цаашид нисэхийн салбарын хөгжлийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулан ажиллахыг зорьж байна.