Топ Экстрим Экшин Монголиа

Агаарын тээвэр, Автомашин болон Тээвэр зууч

“Топ Экстрим Экшин Монголиа” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдаж, 2024 оноос “Номин Трейдинг” ХХК-ийн бүрэлдэхүүнд нэгдэн Монгол Улсад хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагааг хөгжүүлж буй анхдагч байгууллага юм.

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хөнгөн агаарын хөлгөөр богино болон урт зайн аяллын нислэгүүдийг осол авааргүй, аюулгүй гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар 3,500 гаруй хүнд агаараас Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам талыг харах мартагдашгүй аяллыг мэдрүүлээд байна. Энэ нь зөвхөн аялал бус, тэнгэрт эрх чөлөөг мэдрэх онцгой туршлага бөгөөд мэргэжлийн багш нисгэгчийн хамт 12–30 минутын нислэгээр жинхэнэ нисгэгчийн мэдрэмжийг биеэр мэдрэх боломжийг олгодог.

Манай нислэгийн парк нь Герман улсад үйлдвэрлэсэн 5 ширхэг жайрокоптер болон ОХУ-д үйлдвэрлэсэн 2 хөнгөн агаарын хөлгөөс бүрдэх бөгөөд аюулгүй, найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байна.

Нислэгийн төв нь 15 га талбайд байрлах бөгөөд орчин үеийн оффис, засвар үйлчилгээний хэсэг, хэт хөнгөн агаарын хөлгийн академи, ангар болон агуулах, автожирийн нислэгийн бүс, хэлипад, мөн зочдын тав тухыг бүрэн хангасан ресторан, орон сууцны цогц шийдэл бүхий дэд бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.