Номин Стандарт

Барилгын материал цөм бүрэн
Агаарын тээвэр, Автомашин болон Тээвэр зууч

“Номин Мишээл” ХХК нь Монголын анхны бөгөөд хамгийн том барилгын материалын хайпермаркет дэлгүүр бөгөөд дотор заслын материалын импорт, ханган нийлүүлэлтээр салбартаа тэргүүлэгч компани юм. Бид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт шаардлагатай дотор болон гадна хаалга, засвар үйлчилгээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос санал болгож байна.

Манай хайпермаркет нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээ, бизнесийн орчин, гэрийн дотоод засалд зориулсан цогц шийдлийг нэг дээвэр дор бүрдүүлсэн. Тав тухтай, ухаалаг зохион байгуулалт бүхий орчинд хэрэглэгч өөрийн хүссэн загвар, төсөвт тохирсон сонголтыг хийх боломжтой.

Бид мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай багийг бүрдүүлж, ажилтнуудаа тогтмол сургалт, хөгжүүлэлтэд хамруулснаар хэрэглэгчдэд үнэн зөв, чанартай мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг. Мөн худалдан авалтын үйл явцыг хялбарчлах зорилгоор суурилуулалт, хүргэлтийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.

“Номин Стандарт” нь 2002 онд байгуулагдаж, олон улсын шилдэг брэндүүдийн чанартай бүтээгдэхүүнийг 20 гаруй жилийн турш хэрэглэгчдэд хүргэж ирсэн туршлагатай. 2018 онд “Номин Стандарт” болон “МММ Трейд” ХХК-ийг нэгтгэн Монгол Улсад анхны барилгын хайпермаркетыг хөгжүүлэх зорилгоор “Номин Мишээл” ХХК-ийг байгуулсан.

Мөн 2018 оны 10-р сард барилгын материалын төвлөрөл болох 100 айлд байрлах “Шүр” худалдааны төвд 1,200 м² талбай бүхий салбараа нээн, хэрэглэгчдэд зориулсан орчин үеийн, тав тухтай шоуруумыг амжилттай нэвтрүүлсэн.

+20,000
НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
+200
ТҮНШ
+4,500 m²
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙ

Импортын орнууд:

  • Итали
  • Орос
  • Герман
  • Америк
  • Хятад
  • Өмнөд Солонгос

Үйлчилгээ:

  • DIY концепцтой барилгын хайпермаркет
  • Худалдаа
  • Орон сууцны барилгын бараа нийлүүлэлт
  • Хангамж аж ахуйн бараа материал нийлүүлэлт
  • Үзүүлэнгийн танхимын үйлчилгээ
  • Дистрьбюшн сувгийн үйлчилгээ
  • Будаг холих, гаргах
  • Хүргэлтийн үйлчилгээ
  • Интерьер дизайнерын зураг гаргах үйлчилгээ

No items found.