Манай компани нь 2013 онд байгуулагдсан бөгөөд барилга ашиглалт, засвар үйлчилгээ, металл хийц, инженерийн шийдэл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид чанар, аюулгүй ажиллагааг эрхэмлэн, барилга болон үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын менежментийн салбарт найдвартай, шуурхай үйлчилгээг үзүүлж, харилцагч, түншүүдийн итгэлийг хүлээсэн байгууллага юм.
Номин Холдинг ХХК-ийн дэлгүүр, салбаруудын ашиглалт, үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсад барилгын дээвэр дээр хэрэгжүүлсэн томоохон металл хийцийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Түүнчлэн SIC Силк Роуд зэрэг төслүүдэд металл хийц, угсралт, дотор инженерийн шугам сүлжээ, заслын ажлуудыг гүйцэтгэж, барилгын цогц шийдлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон 140 гаруй инженер, техникийн ажилтнаас бүрдсэн бөгөөд барилга угсралт, засвар, дотор инженерийн шугам сүлжээ, шал, өнгөлгөө, сантехник, дулаан, ус, бохирын систем, металл хийцийн үйлдвэрлэл, угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.
Бид барилгын ашиглалт, засвар үйлчилгээ, инженерийн зөвлөх үйлчилгээ, оновчтой шийдэл боловсруулах, дэд бүтцийн угсралт суурилуулалтыг цогцоор нь хэрэгжүүлж, харилцагчдын хэрэгцээнд нийцсэн үр ашигтай, тогтвортой шийдлийг санал болгодог.