Силк Рөүд

Агаарын тээвэр, Автомашин болон Тээвэр зууч

Силк Рөүд төсөл нь Зүүн ба Барууныг холбосон түүхэн “Торгоны зам”-ын өв, соёл, үнэ цэнийг орчин үеийн амьдралын хэв маягтай хослуулсан өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл юм. Энэхүү нэршил нь эртний худалдаа, соёлын солилцооны гол зам байсан Торгоны замаас санаа авч, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чухал үе шатуудыг илэрхийлдэг.

Торгоны зам нь зөвхөн худалдааны бус, соёл иргэншлийн солилцооны гүүр болж, урлаг, шашин, философи, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарыг улс орон хооронд түгээж байсан түүхтэй. Энэхүү үнэ цэнийг шингээсэн Silk Road төсөл нь орчин үеийн хотжилт, тав тух, дээд зэрэглэлийн амьдралын орчин бүрдүүлэхийг зорьж байна.

Төсөл нь Хан-Уул дүүрэгт, хотын төвийн бизнесийн бүсэд байрлах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 3 км, Сүхбаатарын талбайгаас 6 км, Орчлон олон улсын сургуулиас 1.9 км зайд, Туул голын ойролцоо байршилтай. Нийт 6.99 га талбайг хамрах уг төсөл нь байршлын давуу тал, орчны төлөвлөлтөөрөө онцлог юм.

Онцгой баримтууд