“Номин Фүүдс Интернэйшнл” ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд 2024 оноос амттан болон хуурай хүнсний чиглэлээр мэргэшин үйл ажиллагаа явуулж буй, Монгол Улсын хүнсний импортын салбарт тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус компани нь хэрэглэгчдэд олон улсын стандартын дагуу баталгаажсан, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэхийн зэрэгцээ гадаад, дотоодын түншүүдтэй хамтран өрсөлдөх чадвартай нийлүүлэлтийн шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Импорт, гааль, агуулах, түгээлтийн үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж, хуурай, хөргүүртэй, хөлдүү агуулахын орчныг олон улсын стандартын дагуу хянаж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангадаг. Мөн ISO болон HACCP стандартын шаардлагын дагуу импортын бүх үе шатанд мэргэжлийн хяналт, лабораторийн баталгаажуулалт хийж, хэрэглэгчдэд найдвартай бүтээгдэхүүн хүргэдэг.
Борлуулалт, дистрибьюшний баг нь Номин сүлжээ дэлгүүрүүд болон улсын хэмжээнд өргөнхүрээтэй түгээлт хийж, ERP болон дижитал системийг ашиглан захиалга,нийлүүлэлт, бараа материалын хөдөлгөөнийг бодит цагт удирдан, логистикийн үр ашгийг тасралтгүй сайжруулж байна.