Ариг Банк нь 1997 онд байгуулагдсан. 2017 оноос хойш “Номин Холдинг” банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 5 дахин нэмэгдүүлж, удирдлага болон засаглалын тогтолцоог мэдэгдэхүйц сайжруулсан. Мөн стратегийн зорилтоо шинэчлэн тодорхойлж, банк санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний багцаа өргөжүүлэн хөгжүүлж байна.
Ариг Банк нь технологийн чадавхаа бэхжүүлж, инновацад суурилсан дижитал банкны шийдлүүдийг нэвтрүүлэх замаар Монголын тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудын нэг болох зорилготой.
Өнөөдрийн байдлаар Ариг Банк нь Монгол Улсын томоохон 3 хотод 23 салбартайгаар үйлажиллагаа явуулж, 400 гаруй ажилтантай. “Номин Холдинг” нь тус банкны 78.84 хувийн эзэмшлийг эзэмшиж байна.
Ариг Банк нь компанийн засаглалыг сайжруулах, lean менежментийн зарчмуудыг нэвтрүүлэх, мөн банк санхүүгийн салбарт дэлхийн шилдэг инновацынхыг нэгтгэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Банкны урт хугацааны зорилго нь дижитал эрин үеийн хэрэгцээнд нийцсэн, харилцагч төвтэй байгууллага болон хөгжихийн зэрэгцээ санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, үр ашигтай байдлаар хүргэхэд оршино.