“Драгон Флай Хели” ХХК нь “Номин Холдинг” ХХК-ийн охин компани бөгөөд 2025 онд Иргэний нисэхийн 141-р дүрмийн дагуу нисгэгч бэлтгэх сургалтын байгууллагын эрх авч, нисэхийн мэргэжлийн сургалтыг албан ёсоор явуулж байна. Тус компани нь нисдэг тэрэг болон далавчит онгоцны нисгэгч бэлтгэх сургалтыг олон улсын стандартын дагуу Монгол Улсад анх удаа зохион байгуулж, салбарын хөгжлийг дэмжих зорилготой ажиллаж байна.
Сургалт нь бодит нислэг дээр суурилсан практик хэлбэрээр явагдаж, R44, Sling High Wing, Tsi зэрэг агаарын хөлгүүдийг ашиглан мэргэжлийн ур чадвартай нисгэгчдийг бэлтгэж байна. Мөн тус байгууллага нь нисэхийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, чадварлаг хүний нөөцийг дотооддоо бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.
2025 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 10 хүний бүрэлдэхүүнтэй багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.