Ариг Банк ХХК

Санхүү

Ариг Банк нь 1997 онд байгуулагдсан. 2017 оноос хойш “Номин Холдинг” банкны хувьнийлүүлсэн хөрөнгийг 5 дахин нэмэгдүүлж, удирдлага болон засаглалын тогтолцоогмэдэгдэхүйц сайжруулсан. Мөн стратегийн зорилтоо шинэчлэн тодорхойлж, банксанхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний багцаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Ариг Банк нь технологийн чадавхаа бэхжүүлж, инновацид суурилсан дижитал банкнышийдлүүдийг нэвтрүүлэх замаар Монголын тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудыннэг болох зорилготой.

Өнөөдрийнбайдлаар Ариг Банк нь Монгол Улсын томоохон 3 хотод 23 салбартайгаар үйлажиллагаа явуулж, 400 гаруй ажилтантай. “Номин Холдинг” нь тус банкны 78.84хувийн эзэмшлийг эзэмшиж байна.

Ариг Банк нь компанийн засаглалыг сайжруулах, lean менежментийн зарчмуудыгнэвтрүүлэх, мөн банк санхүүгийн салбарт дэлхийн шилдэг инновацынхыг нэгтгэнхэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Банкны урт хугацааны зорилго нь дижиталэрин үеийн хэрэгцээнд нийцсэн, харилцагч төвтэй байгууллага болон хөгжихийнзэрэгцээ санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, үр ашигтай байдлаар хүргэхэдоршино.

Онцгой баримтууд
23
Салбар
400+
Ажилтан
116K+
Харилцагч
78.84%
Эзэмшил