Буцах

“Номин Холдинг” ХХК-ийн шилдэг ажилчид баяр наадмын өмнө төрдөө үнэлүүлж, төрийн одон медалиудаар шагнагдлаа

Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Төр Засгийн зүгээс “Номин Холдинг” ХХК -ийн хамт олны бүтээлч хөдөлмөр, Улсын хөгжил, Нийгэм эдийн засгийн өсөлтөд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, группын шилдэг ажилтнуудыг Төрийн дээд шагналуудаар шагналаа.

“Номин Холдинг” ХХК нь ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчдэдээ олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилгоор хөрөнгө оруулалт, шинэчлэлийг тогтмол хийж ирсэн. Ийнхүү бидний байгууллагын хөгжлийн түүх, хамт олны итгэл, хичээл зүтгэл, мэргэжлийн ёс зүй дээр тулгуурласан амжилтуудыг Төр өндөрөөр үнэлэн:

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

“НОМИН Юнион” ХЗХ-ийн Гүйцэтгэх захирал Алтангэрэлийн Норсмаа,

“НОМИН Электроникс” ХХК-ийн Ерөнхий инженер Пунцагийн Төрбаатар,

“НОМИН Фейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Мягмарын Ариунцэцэг нарыг шагнасан бол,

“Алтангадас” одонгоор:

“НОМИН Фүүдс Интернэйшнл” ХХК-ийн  Борлуулалтын менежер Дашцэрэнгийн Нармандах,

“НОМИН Мейнтинэнс” ХХК-ийн Ахлах менежер Дүндээгийн Болдбаяр,

“НОМИН Реалтор” ХХК-ийн Эдийн засагч, ахлах нягтлан бодогч Бизъяагийн Ээжиймаа,

“НОМИН Моторс”-ийн Агуулахын нярав Рагчаагийн Батсүрэн,

“НОМИН Плаза” Их дэлгүүрийн Орлогын нярав Цэрэнгийн Бадамсүрэн нар шагнагдаж, хийж бүтээсэн амжилтаа төрдөө үнэлүүллээ.

Мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 8 хүн,

Гэр бүл нийгийн хамгааллын яамны тэргүүний ажилтан”-аар 4 хүн,

Гэр бүл нийгийн хамгааллын яамны жуух”-аар 6 хүн,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Үйлдвэр худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан”-аар 15 хүн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг”-ээр 68 хүн,

Санхүү, Банкны Тэргүүний ажилтан”-аар 5 хүн,

Сангийн яамны жуух бичиг”-ээр 20 хүн,

Цахим Хөгжил, Инновац, Харилцааны Холбооны яамны тэргүүний ажилтан” -ээр 1 хүн,

Цахим Хөгжил, Инновац, Харилцааны Холбооны яамны жуух бичиг” -ээр 2 хүн,

Хууль зүй дотоод хэргийн яамны жуух бичиг”-ээр 2 хүн,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны тэргүүний барилгачин”-аар 1 хүн

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны тэргүүний ажилтан”-аар 1 хүн

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны жуух бичиг”-ээр 3 хүн, Группын хэмжээнд нийт 144 шилдэг ажилтанууд маань тус тус шагнагдлаа.

 

“Номин Холдинг” ХХК нь Худалдаа, Банк санхүү, Үйлдвэрлэл, Үйлчилгээ, Барилгын салбарт олон жил, тогтвортой үйл ажиллагаагаа амжилттай явуулж, Монгол улсын бүх аймгийг хамарсан бөөний худалдааны сүлжээг бий болгож, бизнесийн олон салбарт хөрөнгө оруулалт, шинэ техник, технологийг нутагшуулан, бодит үнэ цэнэ, илэрхий хувь нэмэр бүтээж ирсэн үндэсний томоохон групп юм.

Шагнал хүртсэн нийт ажилтнууддаа болон тэдний гэр бүлд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Алтан Гадас одонт “Номин Холдинг” ХХК

2025.07.09