Буцах

“Номин Холдинг” ХХК шилдгүүдийн хамт тугаа мандууллаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энтрепренер–2025” арга хэмжээний хүрээнд шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа амжилттай болж, “Номин Холдинг” ХХК дотоодын манлайлагч байгууллагуудын хамтаар өөрийн тугаа хүндэтгэлтэйгээр мандууллаа.

 

Энэхүү нэр хүндтэй шагнал нь биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч, харилцагчдын итгэл дээр тулгуурласан бөгөөд инновац, техник технологийн дэвшил, ногоон хөгжил, хүний нөөц, менежментийн оновчтой шийдлээр бизнесийн шинэ үеийг цогцлоохоор тууштай ажиллаж буй хамт олны маань хөдөлмөр, хичээл зүтгэлийн бодит үр дүн юм.

“Номин Холдинг” ХХК нь дотоодын бизнес эрхлэгчидтэй зорилгоо нэгтгэн, олон улсын жишигт нийцсэн үндэсний манлайлагч, баялаг бүтээгч байгууллага байх эрхэм зорилгынхоо хүрээнд цаашид ч тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн төлөө идэвхтэй ажиллах болно.

Алтан гадас одонт “Номин Холдинг” ХХК