Буцах

"НОМИН СПОРТ- 2021"

“НОМИН Холдинг” ХХК нь жил бүр нийт ажилтнуудынхаа дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор олон төрлийн спортын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаад "НОМИН Холдинг"-ийн аварга шалгаруулах Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн тэмцээнийг 11 сарын 13, 14нд “Ган”  спорт зааланд  амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт Сагсан бөмбөгийн эрэгтэй 24 баг, эмэгтэй 21 баг, Гар бөмбөгийн эрэгтэй 24 баг эмэгтэй 24 баг тамирчид оролцлоо.  

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд:

Эрэгтэй төрөлд:

1-р байр-  НОМИН Мишээл салбар

2-р байр- НОМИН Фейшн салбар

3-р байр- НОМИН Даатгал салбар

MVP- НОМИН Мишээл салбар Б.Хангай тодорлоо.

Эмэгтэй Төрөлд:

1-р байр НОМИН Их Дэлгүүр, Улсын Их Дэлгүүрийн хамтарсан баг

2-р байр Борлуулалт үйлчилгээний салбар

3-р байр НОМИН Мишээл салбар

MVP-Улсын Их Дэлгүүрийн Төгсжаргал нар тодорлоо.

Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд:

Эрэгтэй төрөлд:

1-р байр- НОМИН Дархан салбар

2-р байр- НОМИН Дистрибьюшн салбар

3-р байр- НОМИН Даатгал салбар

MVP- НОМИН Дархан салбарын Бэхбат тодорлоо.

Эмэгтэй Төрөлд:

1-р байр Санхүү Нягтлан Бодох Бүртгэлийн газар

2-р байр НОМИН Хөвсгөл салбар

3-р байр Борлуулалт Үйлчилгээний салбар

MVP- НОМИН Даатгал салбарын Оюундарь нар тодорлоо.

Авхаалж самбаа, хичээл зүтгэл гарган оролцсон нийт баг тамирчиддаа баярлалаа та бүхэндээ дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.  

Биеийн тамир мандтугай.

Алтан Гадас Одонт “НОМИН Холдинг” ХХК