Буцах

"Улсын Их Дэлгүүр"-т шинэ жилийн уур амьсгал орлоо

Шинэ жилийн баяр нь сэтгэлийн баяр баяслыг бий болгож, зүрхэнд өнгө нэмдэг гайхалтай баяруудын нэг билээ.

Жил бүр “НОМИН Холдинг” ХХК-ийн Дизайн болон Маркетингийн баг хамт олон  "Улсын Их Дэлгүүр"-ийн үзэсгэлэнгийн танхимыг тухайн жилийн онцлогт тохируулан чимэглэж, эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэхийг зорьдог билээ. Энэ жилийн хувьд "Улсын Их Дэлгүүр"-ийн түүхт 100 жилийн ойд зориулан Их Дэлгүүрийн бэлгэдэл болсон Яргуйг агаарын бөмбөлөг болон тэнгэрийг илэрхийлэх Гэрлэн хөшигтэй хослуулан шинэ засал, дизайнтай төгс зохицох шийдлээр тохижууллаа.

Хүндэт худалдан авагч та бүхэн  "Улсын Их Дэлгүүр"-ээр тавтай үйлчлүүлэн, шинэ жилийн уур амьсгал аз жаргалыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.