Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах

Чингис Аэрлайнс компанийн нисгэгч М.Жамьяанноров анхны бие даасан нислэгээ гүйцэтгэлээ

No items found.

"Чингис Аэрлайнс" агаарын тээврийн компанийн нисгэгч Магнайбаярын Жамьяанноров нь 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Чойбалсан-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэж, ATR 72-600 агаарын хөлгийн хамтран нисгэгч боллоо.

Нисгэгчийн хувьд анхны бие даасан нислэгээ гүйцэтгэнэ гэдэг мэргэжлийн замналын чухал үе шатуудын нэг билээ. М.Жамьяанноров шаардлагатай сургалт, дадлагаа амжилттай дүүргэж, "Чингис Аэрлайнс" компанийн нисгэгчдийн эгнээнд нэгдлээ.

ATR 72-600 нь бүс нутгийн болон богино, дунд зайн нислэгт өргөн ашиглагддаг зорчигч тээврийн агаарын хөлөг юм. Энэ төрлийн агаарын хөлөгт нисгэгчээр ажиллахын тулд онол, практикийн сургалт, дадлага, нислэгийн бэлтгэл зэрэг мэргэжлийн нарийн шат дамжлагыг амжилттай туулах шаардлагатай.

Шинэ хамтран нисгэгч М.Жамьяанноровт цаашдын ажил, мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсч, тэнгэрийн мөнгөн зам нь үргэлж дардан, өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.

Мөн шинэ нисгэгчээ угтан авсан "Чингис Аэрлайнс" компанийн хамт олонд баяр хүргэе.

Үйл явдал
Шинэчлэл & нээлт
Амьдрал