Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах
Шагнал & Өргөмжлөл

“Хэрэглэгчдэд олон жил тасралтгүй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн байгууллагa"

October 6, 2021
logo-fb-simple

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, үйлдвэрлэгчийг эцсийн хэрэглэгчтэй холбох, иргэдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах “Улаанбаатар түншлэл-2021” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ жил 46 дахь жилдээ зохион байгуулагдаж, 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

"Мишээл Экспо" олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 9 дүгээр сарын 30-нд нээгдэж 4 өдөр үргэлжилсэн "Улаанбаатар Түншлэл-2021“ үзэсгэлэнд оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг зохион байгуулагч ХХААХҮЯ, НЗДТГ, ЖДҮГ, МҮХАҮТ хамтран нийт 11 номинацаар сонгон шалгаруулав.

Ингээд “Хэрэглэгчдэд олон жил тасралтгүй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн байгууллага" -аар  “Номин Холдинг” ХХК шалгарч цом өргөмжлөлөө гардан авлаа.

Шагнал & Өргөмжлөл
NOMIN Holding