Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах

Хөдөлгөөнөөр эрүүлжье: “NOMIN Running” клуб

No items found.

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, хамт олны уур амьсгал, спортын соёлыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “NOMIN Running” клубын тамирчид ОУ-ын болон дотоодын гүйлтийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцсоор байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ulaanbaatar Marathon 2026” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд энэ жил анх удаа “NOMIN Running” клубын 40 гаруй гишүүн нэгдэж, “Хөдөлгөөнөөр эрүүлжье” уриан дор амжилттай оролцлоо. Клубын тамирчид уралдааны төрөл, зайгаа амжилттай туулж, бүгд тэмцээнээ амжилттай дуусгасан юм.

Энэхүү оролцоо нь “Номин Холдинг” групп компанийн ажилтнуудын эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хамтын ажиллагаа, нэг зорилгын төлөө нэгдэн оролцох соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Гүйх сонирхол, спортын хүсэл тэмүүллээрээ нэгдсэн Номинчууд 2025 оноос “NOMIN Running” клубыг үүсгэн байгуулж, хамтдаа бэлтгэл сургуулилалт хийж, спортын идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Ulaanbaatar Marathon 2026” тэмцээний бэлтгэлээ хангах зорилгоор клубын гишүүдийн дунд “100KM Challenge”-ийг зохион байгуулсан бөгөөд оролцогчид 100 км-ийн зайг туулж, өөрсдийн тэсвэр, тууштай байдлаа сорин өрсөлдсөн юм.

Тус сорилтын дүнгээр:

· Тэргүүн байр – Эко стандарт лабораторийн Чанарын менежер Б. Саруултуяа

· Дэд байр – SAP төслийн менежер И. Маралгуа

нар тус тус шалгарч, шилдэг оролцогчдоор тодорсон байна.

“NOMIN Running” клуб Ekiden буухиа гүйлтэд 3 багтай оролцов

Мөн Япон улсаас гаралтай, багийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог эрхэмлэдэг “Ekiden” уртын зайн буухиа гүйлтийн тэмцээнд “NOMIN Running” клубээс нийт 3 багийн 18 тамирчин оролцож, тэмцээнд хамгийн олон гишүүнтэйгээр оролцсон байгууллагын баг болжээ.

“Ekiden” нь багийн гишүүд ээлжлэн тодорхой зайг туулж, “Tasuki” хэмээх туузыг дараагийн гүйгчдээ дамжуулан уралддаг онцлогтой. Эцсийн дүнг багийн нийт гүйсэн хугацаанд үндэслэн гаргадаг бөгөөд тамирчин бүрийн амжилтаас гадна багийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг чухалчилдгаараа онцлог тэмцээн юм.

Ийнхүү “NOMIN Running” клубын тамирчид гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, хамт олноо идэвхтэй хөдөлгөөнд уриалан, спортын соёлыг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.

Тамирчдаа дэмжиж, ажилтнуудынхаа эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин ажилладаг “Номин Холдинг” групп компанийн нийт спортлог Номинчууддаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

Хамтдаа гүйе. Хамтдаа эрүүлжье. Хамтдаа амжилтад хүрье!

Амьдрал
Үйл явдал