Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах
Шагнал & Өргөмжлөл
Үйл явдал

“НОМИН Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Я.Наваан Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС Одонгоор шагнууллаа

February 27, 2025
logo-fb-simple

Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1 дэх хэсгийн 7 дугаар заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 дэх хэсэг, 15-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан хүчээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн 2025 оны 2-р сарын 24-ний өдрийн №26 дүгээр тоот зарлигаар НОМИН Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Я.Наваанд Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одон хүртээлээ.

Худалдаа үйлчилгээний салбарт Үндэсний гэх тодотголтойгоор түүчээлэн, олон мянган ажлын байрыг бий болгож буй групп компанийг удирдан манлайлж, улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмрээ ийнхүү өндрөөр үнэлүүллээ. Түүний удирдаж буй “НОМИН Холдинг” ХХК нь Улсын төсөвт жилд 120 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, өргөн хэрэглээний барааны импорт, хангамжийн 4,4%-г бүрдүүлэн, Монгол улсын эдийн засаг, иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон бизнес нь өдгөө 33 жилийн түүхэн амжилтыг бичиж яваа билээ.

17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон Могой жилийн Цагаан сарын баярын босгон дээр Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдсан Я.Наваан танд нийт харилцагч түншүүд, үнэнч хэрэглэгчид болон 6,200 Номинчуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Алтан Гадас одонт “НОМИН Холдинг” ХХК  

2025.02.27

Шагнал & Өргөмжлөл
Үйл явдал
NOMIN Holding