Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Мишээл Экспо” ХХК-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар Барилга-2026” үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 2–5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Номин Холдинг” группийн хэрэгжүүлж буй тансаг зэрэглэлийн орон сууцны Silk Road Residences төсөл нь тус үзэсгэлэнд хоёр дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгчээр амжилттай оролцож байна.
Silk Road Residences нь Улаанбаатар хотын хамгийн өндөр зэрэглэлийн байршлын нэгэнд сүндэрлэх, орчин үеийн тав тухыг цогцоор нь шийдсэн дээд зэрэглэлийн орон сууцны цогцолбор юм. Төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нийт 11 блок, 680 айлын 95–150 м² талбай бүхий 3–5 өрөө төлөвлөлттэй орон сууцуудыг санал болгож байна.
Тус төсөл нь нийт талбайнхаа 60 хувийг ногоон байгууламжид зориулснаараа онцлог бөгөөд бүс нутгийн хамгийн том эко орон сууцны цогцолборуудын нэгт тооцогдож байна. Автомашингүй орчин бүрдүүлж, нас насны онцлогт тохирсон хүүхдийн тоглоомын талбай, гүйлт болон дугуйн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн. Мөн оршин суугчдын тав тухыг хангах зорилгоор 1,200 автомашины зогсоолыг төлөвлөсөн байна.
CNBC Changemakers Awards 2026 арга хэмжээнээс “Premium Living & Lifestyle Development” шагналыг хүртсэн энэхүү төсөл нь орон зай, үйлчилгээ, байгаль орчин, хэрэглэгчийн туршлагыг нэгдмэл шийдэлд уялдуулсан шинэлэг хандлагаараа Монголын тансаг зэрэглэлийн амьдралын шинэ жишгийг тогтоож байна.
Та бүхнийг Silk Road Residences төслийн үзэсгэлэнгийн асарт хүрэлцэн ирж, хотын А зэрэглэлийн бүсэд байрлах, хэрэгцээт бүх зүйл нэг дор цогцолсон амьдралын хэв маягтай илүү ойроос танилцахыг урьж байна.
Борлуулалтын алба: +976 7799 3388
Энэхүү төсөл нь таны гэр бүлийн ирээдүйд хийх үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.




