Нүүр хуудас

Мэдээ мэдээлэл

Буцах

Номинчууд “Цусаа хандивлаж, амьдрал бэлэглэе” өдөрлөг зохион байгууллаа

No items found.

“Номин Холдинг” компанийн хамт олон жил бүр нийгэмдээ сайн сайхныг түгээхээр зохион байгуулдаг “Цусаа хандивлаж, амьдрал бэлэглэе” өдөрлөгийг 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Номин Юнайтед оффистоо зохион байгууллаа.

Энэ жилийн уг өдөрлөгт Номинчууд маань эрдэнэт хүний амь насыг аврах хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд сайн дураараа нэгдэж, нийт 100 гаруй ажилтан үзлэгт хамрагдан, 80 орчим ажилтан цусаа хандивлалаа. Ингэснээр нийт 32 литр цус хандивлаж, 240 хүний амь насыг аврахад хувь нэмрээ оруулан, амьдрал бэлэглэлээ.

Бусдын амьдралд итгэл найдвар, амьдрал бэлэглэх энэхүү сайн үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдсэн нийт цус хандивлагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2026.08.12

Амьдрал
Нийгмийн хариуцлага