Картын төв

Технологи

Монголын анхны лоялти үйлчилгээ болох Номин Бонус карт нь 1999 онд зах зээлд нэвтэрч, хэрэглэгчдийн үнэнч байдлыг дэмжих, илүү их хэмнэлт эдлэх боломжийг бүрдүүлсэн.

Өнөөдөр манай лоялти хөтөлбөр нь зах зээл дэх хамгийн өндөр өгөөжтэй систем болон хөгжиж, Номин Бонус картын хэрэглэгчдийн тоо 600,000-д хүрч, Loyalty 2.0 системийг амжилттай нэвтрүүлээд байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид Bonus Prime хөтөлбөрөөр дамжуулан илүү олон төрлийн үйлчилгээ авах боломжтой болсон. Бонус карт эзэмшигчид Номин сүлжээний бүх салбарт худалдан авалт хийх бүрдээ 3–10%-ийн урамшууллын оноо цуглуулж, дараагийн худалдан авалтдаа ашиглах боломжтой.

Мөн 2019 онд U-Point нэгдсэн лоялти хөтөлбөрийг нэвтрүүлснээр супермаркет, үүрэн холбоо, IPTV, эрүүл мэндийн байгууллага, хоол үйлчилгээ зэрэг олон салбарт хөнгөлөлт, урамшуулал авах боломжийг бүрдүүлсэн.

Хэрэглэгчид bonus.nomin.mn сайтаар дамжуулан худалдан авалтын түүхээ хянах, бонус оноо шилжүүлэх, хувийн мэдээллээ шинэчлэх боломжтой. Түүнчлэн Enomin аппликэйшнээр дамжуулан бонус картын мэдээллээ гар утсаараа хялбар хянах, дэлгүүрт шууд ашиглан худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн шийдэл болж байна.

Онцгой баримтууд
+600,000
хэрэглэгчид
3-10%
хөнгөлөлт урамшуулал
+20
Жилийн туршлага