Номин Дистрибюшн

Импорт/Экспорт

“Номин Дистрибюшн” компани нь 2016 оны 10 дугаар сард “Номин Трейдинг” ХХК-ийн салбар болж хэрэглэгч, харилцагч нарын хэрэгцээ шаардлагад тулгуурлан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн борлуулалт, түгээлтийн нэгдсэн системийг бий болгох  хүсэл тэмүүлэлтэйгээр байгуулагдсан.

Манай компани нь Номин Холдинг компанийн импортлон оруулж ирдэг болон бусад импортлогч, үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний (хүнс, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, гоо сайханы бараа, барилгын материал гэх мэт) логистик, борлуулалт, түгээлт, хөгжүүлэлтийг хийж байна. Монгол улсын хэмжээнд 8000 орчим борлуулалтын сувгуудад бараа бүтээгдэхүүнээ хүргэж, тухайн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.

Бид олон улсын жишигт нийцсэн программ хангамж, дулааны болон хөргөлтийн тохируулга бүхий нэгдсэн системтэй агуулахаар дамжуулан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, хэрэглэгчдэд түгээж байна.

Түүх
Брэнд бүтээгдэхүүн