Энержи

Импорт/Экспорт

Номин Энержи салбар нь 2013 онд дэвшилтэд технологи шингэсэн сэргээгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүнийг Монгол орны алслагдсан суурин болон малчид тариаланчдад хүргэх зорилгоор байгуулагдаж, олон улсын стандартад нийцсэн сэргээгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн.

Мөн 2015 оноос олон улсын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн гэрэл, гэрэлтүүлгүүдийн брэндийн бүтээгдэхүүнийг импортолж, 2018 оноос дэлхийн алдартай разетка, унтраалга, бүх төрлийн цахилгааны кабел утас болон нам хүчдэлийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүнийг импортолж байна. Opple, Philips, Legrand, ТомскКабель, Eglo брэндийн албан ёсны төлөөлөгч юм.

2013 онд Номин Трэйдинг ХХК-ийн бүтцэд Номин эрчим хүч салбар шинээр нэмэгдсэн.

2015 онд Гэрэл гэрэлтүүлэг сэргээгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүн импортолж, борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн.

2018 онд Номин Мишээл салбарт нэгдэж, эрчим хүчний бараа материал импортолж эхэлсэн.

Онцгой баримтууд
+50
Хамтрагч компани
+40
Объектын гэрэлтүүлгийн шинэчлэл
9
Жилийн туршлага

Үйлчилгээ:

  • Орон сууцны барилгын бараа нийлүүлэлт
  • Үзүүлэнгийн танхимын үйлчилгээ
  • Хүргэлтийн үйлчилгээ
  • Интерьер дизайнерын зураг гаргах үйлчилгээ
Түүх
Брэнд бүтээгдэхүүн