“Номин Холдинг” ХХК-ийн охин компани болох “Флай адвентур” ХХК нь 2025 онд The Robinson Helicopter Company-ы R44 загварын нисдэг тэргийг албан ёсны онцгой эрхтэйгээр Худалдан борлуулах болон Засвар үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаагаа явуулж байна.
R44 Raven II загварын нисдэг тэрэг Монгол улсад анх удаа 2025 онд багтан орж ирэхээр үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд хөнгөн, хүчтэй, эдийн засгийн хэмнэлттэй зэрэг олон давуу талтайгаараа онцлог юм.