Номин Дизайн

Барилга, үл хөдлөх хөрөнгө

Номин Дизайн салбар нь анх 2009 оноос эхлэн хэвлэл, хаяг реклам, чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдгөө 13 жилийн түүхтэй Монголын ууган хэвлэл, хаяг рекламын үйлдвэр  юм. Бид өнгөрсөн хугацаанд зах зээлийн эрэлтэд нийцүүлэн техник технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж ирсэн. 2021 оноос үйл ажиллагаа өргөжүүлж хэвлэл, хаяг реклам чимэглэл, төмөр хийц, нимгэн төмөр хийц, мужаан, сэрээт өргөгчийн түрээс, засвар үйлчилгээ, лед дэлгэцийн түрээс, засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн онцгой үнэ цэнийг бүтээхээр зорин ажиллаж байна.

  • 2009  Монголын хамгийн анхны 94.3м2 талбай бүхий LED дэлгэц болох Улсын Их Дэлгүүрийн  урд OUTDOOR LED дэлгэцийг шинээр хийсэн бөгөөд нийт Номин Холдинг ХХК-ын салбар дэлгүүрүүдэд 17 ширхэг дэлгэц угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2009  Өргөн хэвлэл машин тоног төхөөрөмж болон фото хэвлэлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Мөн хаяг реклам чимэглэлийн материалын худалдааг эрхэлж эхэлсэн.
  • 2015  Тогтмол захиалгат ажил, тэмдэг, тэмдэглэгээ, стэнд зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн.  
  • 2017  Гадна зориулалтын фото хэвлэлийг 1440dpi нарийвчлалтай, цагт 106м2 хэвлэн гаргадаг болсон.
  • 2018  UV хэвлэлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
  • 2019  Оффсет, Дижитал хэвлэлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж эхэлсэн.
  • 2020   Цэгэн болон outdoor indoor LED дэлгэцийн шинэлэг удирдлагын системийг нэвтрүүлсэн. 2020 710м2 талбай бүхий монголын хамгийн том цэгэн лед дэлгэцийг Улсын их дэлгүүрт  угсарсан.
Онцгой баримтууд
13+
Жилийн туршлага
+1,800
м²
Үйлдвэрийн байр
5
Төрлийн үйл ажиллагаа

Үйлчилгээ:

  • Түргэн хэвлэл, фото, дижитал хэвлэл, UV хэвлэл, хулдаасан хэвлэл
  • Нерж, акриль, товгор үсгэн хаяг реклам чимэглэлийн засвар үйлчилгээ тогтоолт
  • Лазер зүсэлт, фризер зүсэлт лазер болон аргон гагнуур
  • Төмөр нугалах, нимгэн төмөр хийц, төмөр бэлдэц
  • Тавилга захиалга засвар үйлчилгээ
  • Сэрээт өргөгчийн оношилгоо, засвар, үйлчилгээ, түрээс
  • Лед дэлгэцийн угсралт, засвар, үйлчилгээ, түрээс

Биднийг сонгох шалгтаан:

  • Төмөр, мод, шил, чулуу, акрилл, гадна слайд, арьс, цаас, даавуу, хуванцар гэх мэт бүх төрлийн гадаргуу дээр таны хүссэн дизайн хийнэ
  • Хаяг реклам чимэглэлийн үйлдвэр, нимгэн төмөр хийцийн цех, мужаан цех, хуванцар засвар үйлчилгээ гэсэн цехүүдээр дамжуулна хурдан шуурхай үйлчилгээ үзүүлнэ