"Номин Даатгал" ХХК нь 2001 оноос эхлэн даатгалын зах зээлд 21 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, өдгөө Монгол улсын бүх аймагт 24 салбар, Улаанбаатарт 4 салбар, 9 даатгалын үйлчилгээний төв, 200 гаруй төлөөлөгч, 30 гаруй даатгалын төлөөлөгчдөөр дамжуулан сайн дурын болон албан журмын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна.
Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэд болон байгууллага, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол сайжруулж, техник технологи, үйл ажиллагааны шинэ шийдлийг үргэлж эрэлхийлэн ажиллаж байна.