Номин супермаркет нь анх 1997 онд нээлтээ хийснээс хойш 25 жилийн хугацаанд Улаанбаатар хотод 19 салбар, орон нутагт 3 салбар нийт 22 салбартай болж, 696 ажилтантай 33,000м2 талбайд жижиглэн болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид 20,000 гаруй хэрэглэгчдэдээ чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, гэр ахуй, электрон барааг хүргэж, бүтээн байгуулалт, татвар, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж нийслэл болон орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна. 2021 онд 680м2 талбайтай Номин Маркет Шүр салбарыг нээсэн бөгөөд 2022 онд Номин Супермаркет Номунвиллаж, Номин супермаркет Бэлх салбарыг тус тус нээхээр төлөвлөн ажиллаж байна.